Самбо бөхийн 2020 оны улсын эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 25, байлдааны самбо бөхийн 12 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээнд нийт 600 гаруй тамирчид оролцож байна.
Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ "Энэ жилийн тэмцээнд дэлхийн шилэгдмэл шүүгч, Болгар улсын иргэн Иван Нёотовыг урилгаар оролцуулж, шинэчлэгдсэн дүрэмтэй холбоотой сургалт семинарыг зохион байгууллаа. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт болсон өсвөрийн улсын аваргад 1000 гаруй хүүхэд оролцсон нь энэ спорт хэрхэн хөгжиж буйн илрэл юм. Улсын аваргын дараа шигшээ багийн тамирчдаа сонгон шалгаруулж олон улсын тэмцээнүүдэд бэлдэнэ" гэв.
Ирэх сарын 24-26-ны хооронд Беларусь улсын Минск хотод Самбо бөхийн Дэлхийн цомын тэмцээн болох юм.