МУГЖ М.Баярмагнай, СТА Д.Баттөмөр нар гол дүрийг бүтээсэн “Таарсан хоёр” инээдмийн уран сайхны киноны нээлт 2020 оны нэгдүгээр сарын нэгэнд Корпорейт Конвейншн төвд болно.
Шинэ киноныхоо тухай МУГЖ М.Баярмагнай “Нээлтийнхээ өдөр үзэгчидтэйгээ хамт киногоо бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ гэхээс маш их догдолж байна. “Таарсан хоёр” уран сайхны кино өнөөгийн залуу гэр бүлд тохиолддог амьдралын адал явдлыг харуулна. Анх киноны зохиолыг уншихад миний амьдралыг бичсэн юм шиг санагдсан. Тэгээд уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орохоор шийдсэн” хэмээсэн юм.
Мөн бодит явдлаас сэдэвлэсэн учраас “амьд” зохиолтой кино болсон гэдгийг уран бүтээлчид онцолж байв.
Хүссэн хүн бүр тус киноны нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломжтой ба тасалбарыг Ticket.mn худалдаалж буй аж.
Манай улсын кино урлагийн эдийн засгийн эргэлт дунджаар арван тэрбум төгрөг буюу дөрвөн сая ам.доллар байдаг тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн кино урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Монголын үндэсний кино хорооны тэргүүн, жүжигчин, продюсер М.Оргил манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүнчлэн Монгол киноны зах зээлийг тэлэхийн тулд уран бүтээлч бүрийн оролцоо, нэгдмэл байдал чухал ач холбогдолтойг сануулж байсан юм.