Монгол улсын Ерөнхийлөгчийн кино урлагийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Монголын үндэсний кино хорооны тэргүүн, жүжигчин, продюсер М.Оргилтой ярилцлаа. Тэрээр Монголын кино урлагийн салбарын өнөөгийн байдал, бэрхшээл, ирээдүйд чиглэсэн хөгжлийн алхмуудын талаар ярьсан юм.
-Монголын кино урлагийн салбарын өнөөгийн байдлаас яриагаа эхэлье.
-Хөгжил талаас нь харвал дэвшсэн зүйл бага байна. Би АНУ-д жүжигчний мэргэжлээр суралцаж, 2002 онд буцаж ирсэн. Тухайн үед адал явдалт кино хийж, их хөдөлмөр зарцуулан, туршлага хуримтлуулж байлаа. Тэр үед Монголын кино урлагийн хөгжил хасах руу унасан байсан. Үүнээс хойш 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай киночид Алсын удирдлага киногоор Пусаны кино наадмаас мөн “Номадик Доктор” баримтат киногоор оюутны Оскарын наадмаас шагнал хүртэж, Оскарт нэр дэвшсэн ганц хоёрхон амжилт гаргажээ. Хүссэнээр болдог бол улсдаа кино үйлдвэр байгуулан, киноны тухай хуулиа баталж, кинонд зориулсан төсөвтэй болчихсон, олон сайн кино өлгийдөөд авсан байх ёстой байлаа. Олон улсын томоохон кино наадмуудаас шагнал авахгүй юм гэхэд нэр дэвшиж, халуун өрсөлдөөнд тогтмол оролцдог болсон байх ёстой байсан ч чадаагүй.
-Юу саад болж, ахиц дэвшил гаргаж чадахгүй байна вэ?
-Тогтворгүй улс төр, эдийн засгийн дорой байдал нөлөөлж байна. Мэргэжлийн бодлого, санхүүгийн тогтолцоо, хууль эрх зүйн таатай орчин буюу хууль байхгүй байна.
-Манай кино урлагийн эдийн засгийн эргэлт хэр байдаг юм бол?
-Дунджаар арван тэрбум төгрөг буюу дөрвөн сая ам.доллар байна. Өссөн үзүүлэлт боловч дэлхийд өчүүхэн тоо.
-Хөрөнгө оруулалт, том алхам хийж байж л энэ салбарт дорвитой өсөлт, хөгжил мэдрэгддэг онцлогтой бололтой?
-Огцом, шийдэмгий, зоригтой алхам хийж хөгжинө. Ялангуяа хууль эрх зүйн орчинд анхаарах шаардлагатай. Олон улсад өрсөлдөхүйц, сайн бүтээл хийхийн тулд олон сая доллар зарцуулдаг. Монголд сүүлийн 30 жилд киноны дуу засдаг нэг ч мэргэжлийн төхөөрөмж, дуу, өнгө, эвлүүлэг хийдэг студи байгуулсангүй. Ингэж ярихаас заримдаа санаа зовох юм. Залуу байхад итгэл найдвартаа бүгдийг даатгадаг байж. Харин одоо 17 жилийн дараа бүх зүйл байрандаа байгааг хараад хөдлөхөөс өөр аргагүйг ойлгож байна.
Ингэж ярихаас заримдаа санаа зовох юм. Залуу байхад итгэл найдвартаа бүгдийг даатгадаг байж. Харин одоо 17 жилийн дараа бүх зүйл байрандаа байгааг хараад хөдлөхөөс өөр аргагүйг ойлгож байна.
-Эерэг үр дүн авчрах өөрчлөлтийг хаанаас эхлэх хэрэгтэй бол?
-Улс төрийн зөв бодлого, шийдвэр сайн үр дүн гарахад том нөлөө үзүүлнэ. Хамгийн багадаа нэг сая ам.доллараар кино хийж олон улсад өрсөлдөнө. Гэтэл Монголын киноны зах зээл, тухайн жилийн киноны борлуулалт дөрвөн сая ам.доллар. Кино урлаг төрийн механизмын нэг хэрэгсэл байх ёстой. Улсын их хурлын гишүүн бүр тойрогтоо хийх ажлын төсөвт нэг тэрбум төгрөг авдаг байв. Үр дүн нь тодорхойгүй ажил хийснээс нэг кино үйлдвэр байгуулж болно шүү дээ. Тэгвэл гаднын орнуудын кинондоо зориулдаг мөнгийг эх орондоо авчрах боломжтой. Үүний тулд киноны тухай хууль хэрэгтэй.
-Аль ч салбарт болохгүй байгаа асуудлаа төр засаг руу түлхэх хандлага байдаг. Кино салбарт төр анхаарах шаардлагатайг хэрхэн ойлгуулах ёстой юм бол?
-Манай салбарт төрийн оролцоо маш дутмаг. Тиймээс бид 2017 онд “Монголын Үндэсний кино хороо” ТББ байгуулсан. Кино урлагийн тогтвортой хөгжил, эдийн засаг, хууль эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлэх зорилготой.
-Кино үйлдвэр байгуулахад шаардлагатай төсөв, боловсон хүчин бий юу?
-Кино үйлдвэр байгуулах асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнө хөндөж эхэлсэн. Техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж, төслөө боловсруулж, хүмүүст танилцуулах ажлуудыг одоог хүртэл хийж байна. Бид кино үйлдвэрийн зураг гаргаж, байгуулдаг АНУ-ын мэргэжлийн компанитай хамтарч ажиллаж байна. Зураг авалтын долоон том байгууламжтай кино үйлдвэрийг бүх техник хэрэгслийн хамт 40 сая ам.долларын өртгөөр бүтнэ гэсэн тооцоо гарсан.
Монголдоо үүнээс хямд өртгөөр бий болгох судалгаа хийсэн. Кино үйлдвэрт мужаан, хувцасны цех, нүүр хувиргалт, гадаа барилга, байшин босгодог талбай байх болно. Олон хүнийг ажлын байраар хангана. Миний ажилласан хоёр бүлэг бүхий 20 ангит “Марко Поло” кинонд 3500 хүн оролцсон. Энэ бол дэлхийн хамгийн том төсөл байсан. Бид Чингис хааны тухай кино хийвэл төдий тооны хүнийг ажлын байраар хангана гэсэн үг.
-Уг нь бид амилуулж, уран бүтээл болгох баялаг түүхтэй.
-Бид агуу түүх ярьсаар олон жил өнгөрлөө. Одоо үлгэр домог адил хоосон сонсогдох болжээ. Цэц уралдуулж, хий эргэсэн хүмүүс хаа сайгүй байна. Улсын маань эдийн засаг зөвхөн түүхий эд, нүүрс, алт, мөнгө, зэснээс хамаарч байна. Түүхий эдийнх нь үнэ өсөхөөр бүгд амжилттай сайхан яваа мэт аашилна. Харин үнэ унаад хэлбэлзэхээр байр суурь нь цуг ганхаж эхэлдэг. Ийм тогтворгүй нийгэмд бид оршиж байна.
-Кино үйлдвэр байгуулж, улс орны хэмжээнд өөрчлөлт авчирсан олон улсын жишиг бий юу?
-Унгар тавхан жилийн дотор хасах таван сая байсан кино урлагийн зах зээлээ нэмэх 280 сая ам.доллар болгосон. Сайн үсрэлт хийж, эдийн засгийн үр өгөөж гаргаж чаддагийн бодит жишээг үзүүллээ. Унгар гаралтай, "Терминатор" киноны продюсер Энди Вайнa энэ бүхнийг хийсэн. Тэрээр Холливуудаас Унгарт буцаж ирэн “Кино үйлдвэр барьж, кино хууль батлах, буцаан олголтыг хийх хэрэгтэй. Энэ бүхнийг хийсэн цагт Холливуудын том кинонууд манайд ирж зураг авна ” гэсэн байдаг.
Унгар Европын холливууд гэж нэрлэгдэх болсон. Тус улсад нэг жилд 349 сая еврогийн кино зураг авалт хийсний 84 хувь нь холливуудын кино байсан.
Унгар Европын холливууд гэж нэрлэгдэх болсон. Тус улсад нэг жилд 349 сая еврогийн кино зураг авалт хийсний 84 хувь нь холливуудын кино байсан. Нийслэл Будапешт хотод таван кино үйлдвэр байдаг. Эдгээрийн ирэх жилийн кино зураг авалт хийх захиалга дууссан. Өөрсдийнх нь кинонд зураг авалт хийх газар олдохгүй байгаа учир кино үйлдвэрээ нэмэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой учир Унгарын парламент кино урлагийн салбараа дэмжих төсвийг арав дахин нэмсэн. Киногоор дамжуулж унгарын соёл уламжлал, түүх, унгар хүний үнэлэмжийг дэлхийд сурталчилж, таниулж байна. Унгар кино Оскарт нэр дэвшиж, жил алгасахгүй шагнал авч байна.
-Танай ТББ төр засагт хандаж, бодлогын түвшний өөрчлөлт хүсэж, шаардлага тавьж байв уу?
-Би төрд ажиллаж үзсэн. Өнөөх л улс төрийн тогтворгүй байдлын улмаас ажлаа өгөхөд хүрсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогын түвшинд бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Санхүүгийн эрх мэдэл засгийн газарт байдаг учир ерөнхийлөгч санхүүгийн шууд дэмжлэг үзүүлэх боломжгүй. Хэдэн сарын өмнө Ерөнхий сайдад төслөө танилцуулахад бидэнд дэмжихээ амласан. Ирэх жилийн төсөвт кино урлагийг дэмжих хөрөнгө тусгасан. Ерөнхий сайд “Кино урлагийнхнаа нэгдмэл байлгах хэрэгтэй” гэсэн. Монголын үндэсний кино хороо киночдоо нэгтгэн, сургалт, өдөрлөг зохион байгуулсаар байна. Кино үйлдвэр барих төслийг батлуулах, киноны тухай хуультай болохын тулд бид нэгдэх хэрэгтэй.
-Ер нь кино, уран бүтээлчдэд зориулсан хууль, эрх зүйн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Аливаа зүйл дүрэм нь ойлгомжтой, тодорхой үед ахицтай байдаг. Хууль журамгүй учир манай кино урлаг дорвитой хөгжихгүй байна. Засгийн газрын аймаг бүрийг кино театртай болгоно гэсэн мөрийн хөтөлбөртэй. Биелэлт нь хаана байна? Мөн Засгийн газраас хөрөнгө тусгахаар танил талаараа, хуваагаад идчихдэг. Ийм байдалтай яаж хөгжих вэ. Хийж чаддаг, мэргэжлийн хүмүүст энэ ажлыг даатгах нь хамгийн зөв сонголт.
-Кино урлаг төрдөө тоогдохгүй байна уу?
-Үгүй ээ. Бидэнд төрд тоогдох шаардлага байхгүй. Төр дутуу, сул ажиллаж байна л гэж хэлэх гээд байна. Төр засгийнхан ухаантай байж мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсож, хуулиа батлах хэрэгтэй. Ирээдүй хойчийг Монгол кинонд дурлуулж өсгөж, дэлхийд өрсөлдөх кино хийдэг болохын тулд төсвийг нь хангалттай тавьж, жилд 100 тэрбум төгрөг батлахад яагаад болохгүй гэж.
Төрийн албаныхан энэ салбарыг ойлгодоггүй, мэддэггүй. Тийм байж болох ч мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авч, эргэж олох ашгийг гаднын туршлагаас харж болно. Шийдвэр гаргах түвшний хүмүүс хий эргээд дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байна. Бид Монгол гэдэг нэг айл. Асуудлуудаа дотроо ярилцаж, алдаа оноогоо дүгнэж явахгүй бол хажуу айлуудаасаа хоцорсоор байх болно. Эв нэгдэлгүй, ярилцаж хэлэлцэхгүй амин хувиа хичээсээр байвал бид юунд ч хүрэхгүй. Амиа хичээсэн зан ямар ч асуудлын гарц биш. Бид ярилцаж, хэлэлцэж сураагүй ард түмэн. Бие биенээ ойлгох, хүлээн зөвшөөрөх чадваргүй байна.
-Улсын Их хуралд өргөн барьсан Киноны тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөч?
-Их хуралд өргөн бариад удаж байна. Монгол Улсаа сурталчилсан, эх оронч үзлийг баримталсан, зөв ёс суртахуунд уриалж, ирээдүй хойчоо хүмүүжүүлсэн, кино урлагаа хамгаалсан, буцаан олголт зэргийг тусгасан.
-Буцаан олголт гэж юу вэ?
-Энэ бол дэлхийн жишиг. Буцаан олголттой газар л Холливуудын кинонууд зураг авалтаа хийдэг. Гаднаас зураг авахаар ирж буй хүмүүсийн зарцуулсан мөнгөний тодорхой хувийг эргүүлэн олгодог. Тэгэхдээ хэд, хэдэн шалгуур тусгана. Монголчуудыг ажлын байраар хангасан байх, Монголыг сурталчилсан байх ёстой. Эдгээр заалтыг хангаж буйд нь оноо өгч, түүний дагуу мөнгө буцаан олгоно.