Газрын тосны үнэ буурч сүүлийн 18 жилийн доод түвшинд хүрээд байгаа. Тэгвэл нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч байгаа энэ байдал газрын тос хадгалах үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьд боломж болоод байна. Хадгалах агуулхуудын дүүргэлт улам бүр нэмэгдсээр байгаа юм. “Citigroup”-ийн тооцоолсноор дэлхийн хэмжээнд 1.7 тэрбум баррель нөөц түүхий газрын тос хадгалах дэд бүтэц байгаа юм байна. Тэгвэл 2020 оны II улиралд энэхүү хүчин чадлыг ашиглалт дүүргэлт нэмэгдэж 1.6 тэрбум баррель болох төлөвтэй байна.
Газрын тосны арилжааны “Trafigura Group” гэхэд л ойрын хэдэн сарын хугацаанд нэг тэрбум баррель газрын тосыг нөөцөд шилжүүлэх тооцоотой байгаа юм. Таваарын зах зээл савлагаа ихтэй байгаа энэ үед зөвхөн газрын тос гэлтгүй байгалийн хийн нөөц хадгалах үйлчилгээний эрэлт ч мөн нэмэгдэж байна. Далайд байрлуулсан хадгалах зориулалттай хөвөгч онгоц III сарын 19-нд дэлхийн хэмжээнд ердөө дөрөв байсан бол 27 гэхэд 17 болж нэмэгджээ.
Ойрын хэдэн сардаа хадгалах онгоцны тоо үргэлжлэн нэмэгдэхээр байгааг “Кpler”-ийн шингэрүүлсэн байгалийн хийн шинжээч хэлсэн байна. Хүнсийг шинээр нь хадгалах зориулалттай хөргүүрийн эрэлт ч мөн нэмэгдсээр байна. Японы Кобэ болон Италийн Эмилиа Ромагнад сайн чанарын мах болон гар аргаар хийсэн бяслаг хадгалах агуулхуудын дүүргэлт нэмэгдэж байгаа юм. Загас болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт COVID-19 цар тахлын улмаас ажиллах хүчний хомсдол бий болж байгаа юм байна. Японд агуулхуудад зай талбай гаргахын тулд сайн чанарын үхрийн мах, туна загас зэргийг үнэ хямдруулан худалдах болсныг “Асахи” сонинд бичжээ.
М.Золбоо
Эх сурвалж: Bloomberg.mn