Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллага нь хөгжил, нөлөөлөл, гамшгийн менежментийн чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллага билээ.
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хүүхэд, өсвөр үеийнхэн маань бүгд гэртээ байгаа энэ цаг хугацаанд Дэлхийн зөн Монгол ОУБ нь Үндэсний шилдэг контент “Маамуу” цуврал анимэйшнийг бүтээгч “Монгол Контент” ХХК-тай хамтран бага насны хүүхдүүд аливаа хүчирхийлэлд өртөхөөс нь хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудыг хөгжүүлэн та бүхэнд толилуулж байна.
Энэ удаад Аврагч Мазаалай маань таны хүүхдэд “Өөрийгөө хамгалаах 5 хурууны дүрэм”- ийг танилцуулж байна.
Таван хурууны дүрэм нь таны хүүхдэд зарим “болохгүй” зүйлсийг маш энгийнээр ойлгоход нь тус болох юм. Тиймээс та хүүхдийнхээ булцгар хөөрхөн гарыг нь атгаж байгаад Аврагч Мазаалайн таван хурууны дүрмийг ойлгоход нь туслан зааж өгч хамтдаа суралцаарай.
Хүүхдийн тань 5 хуруу нь таны хүүхдэд дараах 5 дүрмийг сануулна.
Цээжлэгч хуруу – Ээж аав, асран хамгаалагч, хүүхдийн тусламжийн утасны дугааруудыг цээжлэх;
Хориглогч хуруу – Ээжээсээ өөр хүнийг биеийнхээ эмзэг, нууц газруудад хүрэхийг хориглох, хэн нэгэн ийм үйлдэл гаргасан тохиолдолд эцэг эх, багш, цагдаад мэдээлэх, итгэж болох хүнээс тусламж хүсэх;
Ярилцагч хуруу – Буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх эсвэл өөрт тохиолдсон зүйлээ ээж аавдаа нуулгүй хэлэх;
Мэдээлэгч хуруу – Хэрэв гэрээсээ хол байгаа бол өдөрт юу хийсэн, ямар хүмүүстэй уулзсан, тухайн өдрийн сэтгэл санааны байдлаа ээж, аавдаа нээлттэй ярих;
Зөвшөөрөгч хуруу – Гадаа гарах, найзындаа очих, танихгүй хүнээс бэлэг авах, тэдэнтэй ярилцах бол ээж, ааваасаа заавал зөвшөөрөл авах.
Сануулахад, таны хүүхэд дээрх дүрмийг баримтлах үед та ч мөн ямар хариу үйлдэл үзүүлэх, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Жишээ нь хүүхэд тань буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйхад нь та ширүүлж, нэмж загнавал тэр гаргасан алдааныхаа талаар дахиж нээлттэй хэлэхгүй. Мөн хэн нэгэн хүн биед нь хүрсэн талаар хэлэхэд нь үл ойшоон, лавшруулан асуухгүй өнгөрөөж болохгүй юм. Иймээс хүүхэд өөрийгөө хамгаалах дээрх таван дүрмээ баримтлахад нь томчууд ч мөн өөрсдөө үлгэрлэж, харилцан ярилцаж тус болоорой.