Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цаг хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллаж байна.
Шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолсон.
Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал, эрсдэлийг тодорхойлох зорилгоор асуумж авч, зорчигч нэг бүрийн халууныг үзэж байгаа юм. Иймд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болж буй. Тиймээс аль болох өнөөдөр орон нутгийн замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.