Зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Түүний талаарх товч намтар, танилцуулгыг хүргэж байна.
1994 оноос хойш Беларусийн Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Лукашенко өдгөө 69 настай. Тэрбээр хоёр их сургуульд мэргэжил эзэмшиж төгссөн нь Могилёвын нэрэмжит Багшийн дээд сургууль болон Беларусийн Хөдөө аж ахуйн их сургууль юм.
Лукашенко 1970-аад оны дунд үеэр улс төрийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаад армид таван жил цэргийн алба хаажээ. 1975 онд багш бүсгүй, Галина Лукашенкотой гэрлэж, гурван хүүхдийн аав, ээж болсон. Түүний гэргий багшаас гадна Беларусийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байжээ.
Тэрбээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ энэ оны хоёрдугаар сард мэдэгдсэн. Ерөнхийлөгчөөр сонгогдсон эхэн жилүүдэд тэрбээр улс орноо хүнд нөхцөл байдлаас татан гаргана гэсэн амлалтаа биелүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласан гэж болно.
2001 оны есдүгээр сард Лукашенко хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд энэ үед тэрбээр улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд голчлон анхаарал хандуулсан аж. Үр дүнд Беларусь Зөвлөлтийн дараагаас эдийн засгийн хямралаа даван туулсан анхны орон болсон юм.
Түүнийг 2020 онд зургаа дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход Беларусьт томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байв. Тодруулбал Лукашенко нийт 80 хувь буюу 4.6 сая санал авсан нь шударга бус хэмээн олон хүн эсэргүүцсэн.
Лукашенко засаглалынхаа хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай дотноссон нь хоёр улсын хамтын ажиллагаа болон стратегийн түншийн харилцааг бэхжүүлсэн юм.
Хэдийгээр Беларусь улс Орос-Украины дайнд биечлэн оролцож, цэргийн тусламж үзүүлээгүй ч ОХУ-ын талд бат зогссоор байна. Тухайлбал 2022 онд ОХУ-ын цэргүүдийг Украин руу нэвтрүүлэхэд Ерөнхийлөгч Лукашенко Беларусийн нутаг дэвсгэрээр дамжихыг зөвшөөрсөн.
Саяхан Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод Беларусьт төрийн айлчлал хийсэн нь талуудын харилцааг дахин бататгасан явдал болсон юм.
Олон улсын хэвлэлүүдээр Лукашенког "Европын сүүлчийн дарангуйлагч" хэмээн нэрлэх нь элбэг. Энэ нь тэрбээр Беларусийн анхны бөгөөд цор ганц Ерөнхийлөгч гэдэгтэй шууд холбоотой юм. Мөн цагаачдын асуудал, Орос-Украины дайныг дэмжсэн зэрэг үйлдэл нь нөлөөлжээ.