ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгос улсад 24 жилийн дараа төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр орны удирдагчид аль нэг тал гаднын түрэмгийлэлд өртсөн тохиолдолд бие биедээ туслах хэлэлцээрийг хийжээ.
Энэ талаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун “Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны шинэ, өндөр түвшинд хүрлээ” хэмээн онцлов.
Талууд батлан хамгаалахын салбарт хамтарсан гэрээ хийснээр Орос-Украины дайнд Хойд Солонгос ОХУ-ын талд зогсох, Солонгосын хойгийн маргааны асуудалд Москва Пёняныг дэмжих магадлалтай учир барууны орнуудын санааг зовоосон асуудал болоод байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Барууны орнууд өндөр түвшний, F-16 сөнөөгч онгоц гэх мэт алсын тусгалын зэвсгийг Украинд нийлүүлж байгаа нь томоохон гэрээнүүдийг зөрчсөн үйлдэл болсон.
Иймд Орос улс Хойд Солонгостой цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээс татгалзахгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters