Дэлхий дахинд хар тамхи, галт зэвсгийн худалдаа хамгийн их мөнгө эргэлддэг, ашигтай наймаанд тооцогддог байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэг буурдаггүй аж. Маш их мөнгөтэй холбогддог гурав дахь гэмт хэрэг нь хүн худалдаалах хэрэг байна.
Нийт 50 сая хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон гэж үздэг. Тэдний 29 сая нь Азийн орнуудын иргэд. Сүүлийн үед Вьетнам, Тайланд, Лаост энэ төрлийн хэргийг үйлдэх нь нэмэгджээ. Учир нь эдгээр орон визийн хатуу нөхцөлгүй, эдийн засгийн чөлөөт бүс тул гадаад, дотоодын иргэд олноороо, чөлөөтэй зорчдог байна. Манай улсын бүх төрлийн гадаад паспорттой иргэд Лаос, Тайланд руу 30 хоног, Вьетнам руу 90 хүртэл хоногоор визгүй зорчих эрхтэй.
Иймд эдгээр орнууд болон аль нэг орон руу ажил хийхээр зорчих гэж байгаа бол таныг урьсан байгууллага, хувь хүнийг сайтар нягтлаарай. Учир нь дээд боловсролтой, гадаад хэлний өндөр мэдлэгтэй иргэд ч хууртаж, хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ. Таныг сарын 5000 ам.долларын цалинтай ажилд урьж байна зэргээр хуурамч зар түгээсээр байна.
Жишээ дурдвал БНСУ-д ардын урлагийг сурталчлахаар явсан хоёр бүжигчин, БНТУ-д ажиллахаар очсон уран нугараачид хөдөлмөрийн мөлжлөгт өртөн, хүнд нөхцөлд амьдарч, цалингаа олон сараар аваагүй тохиолдлууд бий. Солонгос нөхөртэй монгол бүжигчдийг зуучлан Сөүл рүү явуулаад, хүчээр биеийг нь үнэлүүлэхээр төлөвлөсөн байна. Бүжигчин эмэгтэйчүүд оргож, ЭСЯ-нд хандсанаар аврагдсан удаатай. Иймд та гадаадад ажиллахдаа таныг урьсан байгууллага болон Монгол дахь хамтрагчийг нь ч сайтар нягтлан шалгахыг дахин анхааруулж байна.