Хүн төрөлхтний хамгийн том гэгдэх шашны цуглаан өнөөдрөөс Энэтхэг улсад эхэлж байна. Хиндү шашинтнуудын Кумбха Мела хэмээх энэхүү цуглаан 12 жилд нэг удаа болдог юм.
Зургаан долоо хоногийн турш үргэлжлэх энэ үйл ажиллагаанд 400 сая гаруй хүн цуглах бөгөөд сансраас ч ажиглах боломжтой аж.
Хиндү шашинтнууд Ганга, Ямуна болон үл үзэгдэх Сарасвати ариун мөрний усанд угаал үйлдэж, нүглээ арилгах, дахин төрөх, аврал эрэхийг бэлгэддэг гэнэ.
Энэ наадмаар эртний ёс заншлаа хадгалан авч үлдэх, олон сая хүний хөдөлгөөнийг зохицуулах шаардлагатай тулгардаг бөгөөд эрх баригчдын хувьд хүндхэн сорилт болдог.
Мөрний эрэг дагуу 4000 га талбайг түр хот болгож, 150 мянган майхан, 145 мянган ариун цэврийн өрөө байгуулж, 99 зогсоолыг ашиглалтад оруулжээ.
Энэ ёслолоор бүс нутгийн 100 мянган өрхийн сарын хэрэглээнээс илүү эрчим хүч зарцуулах төлөвтэй байна.
Мөн Энэтхэгийн төмөр зам Кумбхын үеэр ирсэн зочдыг тээвэрлэхийн тулд 98 тусгай галт тэрэг гаргаж байгаа аж. Энэ галт тэрэг нь өдөрт 3300 удаагийн зорчино.
Эх сурвалж: Reuters