АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Катар улсаас бэлэглэж буй тансаг зэрэглэлийн онгоцыг хүлээж авахгүй байх нь тэнэг үйлдэл гэв.
Тодруулбал Катараас Boeing 747-8 загварын онгоцыг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэж буй бөгөөд Цагаан ордон уг бэлгийг хүлээж авахаар хэлэлцсэн нь маргаан дагуулсан.
Энэ талаар Трамп “Энэ бол Катарын зүгээс гаргаж буй маш сайхан санаачилга. Ийм төрлийн бэлгээс би татгалзах хүн биш.
Өндөр үнэтэй онгоцыг үнэгүй бэлэглэж байхад нь “Үгүй ээ, бидэнд хэрэггүй” гээд татгалзвал би үнэхээр тэнэг хүн болох байх” гэжээ.
Уг онгоцыг Air Force One буюу ерөнхийлөгчийн тусгай агаарын тээврийн хэрэгсэл болгон ашиглахаар төлөвлөж буй.
Трамп албан тушаалаасаа буусан ч онгоцыг хувийн зорилгоор ашиглах төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр уг онгоцыг ерөнхийлөгчийн номын санд хандивлана гэсэн юм.
747-8 онгоцны зах зээлийн үнэ 400 сая ам.доллар орчим байдаг ба АНУ-ын Засгийн газарт ирсэн хамгийн өндөр үнэ бүхий бэлгүүдийн нэг болох юм.
Эх сурвалж: Reuters