АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Катарын хааны гэр бүлийн зүгээс бэлэглэж буй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 онгоцыг хүлээн авахаар хэлэлцэж буй нь маргаан дагууллаа.
Шинэ 747-8 онгоцны зах зээлийн үнэ 400 сая ам.доллар орчим байдаг ба АНУ-ын Засгийн газарт ирсэн хамгийн өндөр үнэ бүхий бэлгүүдийн нэг болох юм.
Гэхдээ Ардчилсан намын гишүүд болон авлигын эсрэг байгууллагууд уг бэлгийг хүлээж авах нь ёс зүйн болон хууль эрх зүйн ноцтой асуудал дагуулна гэж үзэж байгаа аж.
Уг онгоцыг Air Force One буюу ерөнхийлөгчийн тусгай агаарын тээврийн хэрэгсэл болгон ашиглах аж. Хоёр улсын Батлан хамгаалахын яам онгоцны асуудлаар хэлэлцэж байгаа гэв.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Аливаа улсаас өгсөн бэлгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээж авдаг. Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа ил тод байдлыг эрхэмлэнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Трамп энэ долоо хоногт Катар улсад айлчлах юм.
Эх сурвалж: Reuters