МҮХАҮТ-ын 65 жилийн ойн нэрэмжит, "АЛТАН БЭРС" цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээнийг нээв. ТОП-100 ААН-ийн дунд тэмцээнийг зарласан байна.
“Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Азидаа анх удаа зохион байгуулж байна. Ялагчид энэ онд зохион байгуулагдах Корпорацуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоно.
Корпорацуудын аварга шалгаруулах тэмцээн нь анх 2021 онд цахимаар болж, 78 орны 280 гаруй корпорацын баг тамирчид оролцжээ.
Хүрээгээ тэлэн, Нью-Йорк Хотын корпорацын шатрын лиг, Европын корпорацын аварга шалгаруулах тэмцээн үндэсний болон тивийн хэмжээнд аварга шалгаруулах тэмцээнүүд явагдсаар иржээ.
Мөн ХБНГУ болон Испани улсад зохиогддог “Банк хоорондын” шатрын тэмцээнд Монголоо төлөөлөн Төрийн банк, Голомт, Капитрон банкууд амжилттай оролцжээ.
Тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ), Монголын шатрын холбоо (МоШХ)-ны дүрмийн дагуу зохион байгуулан, Ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Б.Нямдаваа ажиллах юм.
1-р ширээний 1-р өргийг Цагаан талаас ЦДҮС ТӨХК баг, хар талаас ХХБ багийн тоглолтуудаар эхлүүллээ.
Энэхүү тэмцээнийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим санаачлан Монголын Шатрын Холбоотой хамтран зохион байгуулж, хэвлэл мэдээллийн дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, 25 дугаар суваг телевиз тус тус ажиллав.
Эх сурвалж: МҮХАҮТ