Олон улсын эрүүгийн шүүхийн /ОУЭШ/ шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогджээ.
ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтад зааснаар танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог бөгөөд танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа юм.
Харин 2025-2026 онд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.
Давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.