"World Ballet Grand Prix Mongolia" олон улсын бүжгийн тэмцээн энэ сарын 23-29-ы хооронд Улаанбаатар хотноо болж байна. Тус тэмцээнд Монгол, АНУ, Филиппин, ОХУ, БНХАУ, БНСУ-ын 240 гаруй бүжигчид оролцож буй юм. Уг уралдаан сонгодог, ардын бүжиг, контемпорари төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тэмцээн өнөөдөр сонгодог бүжгийн төрлөөр эхэлж байгаа бөгөөд World Ballet Grand Prix Mongolia уралдааны Ерөнхийлөгч У.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрээр “Энэхүү тэмцээнийг анх БНСУ-ын “World Ballet and Dance Grand Prix”-ийн Ерөнхийлөгч Пак Жае Кеүн үүсгэн байгуулж байсан. Эл уралдаан дэлхийн 18 улсад зохион байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл оюутан, сурагчдын дунд болж байлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр үүсгэн байгуулагч хэлэхдээ олон оронд энэ уралдааныг зохион байгуулж байсан ч Монгол шиг гайхалтай нээлт харсангүй гэж хэлсэн. Олон улсын балетын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулж буйдаа баяртай байна.
Тэмцээнд амжилт үзүүлсэн бүжигчидэд олон улсын балетын сургуульд суралцах тэтгэлэг олгох зэрэг томоохон шагнал олгодгоороо онцлог. Энэ уралдааныг өөрийн улсдаа зохион байгуулах болсон шалтгаан бол бусад орны балетчин хүүхдүүд, багш нарт Монгол Улсын балетын сургуулийг таниулах, сурталчлах байсан. Мөн энэхүү тэмцээнээр дамжуулж дэлхийд монголын балетын урлагийг сурталчлах зорилготой. Манай улсад Монгол Улсын Консерваторийн сургууль болон СУИС мэргэжлийн балетчиныг бэлтгэдэг. Гаднын орны балетын сургуулиудтай харьцуулахад бага төлбөртэй ч мэргэжлийн бүжигчдийг төрүүлдгээрээ онцлог.
Дэлхийн аль ч улсын сонгодог урлагт ОХУ-ын балетын заах арга барил нэвтрээгүй үзэгдэл гэж байхгүй. Манай улсад ч гэсэн анх ЗХУ-ын нөлөөгөөр сонгодог урлаг хөгжсөн гэж хэлж болно. Одоо бид орос “школь”-той гэж байгаа боловч сүүлийн 30- 40 жил энэ школь-оос холдчихсон.
СОЁЛ БОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭХЛЭЛ
Би 1994 онд БНСУ-д аялан тоглолтоор очиж байх үед тухайн улсад балетын урлаг хөгжөөгүй байсан. Тэр үед Үндэсний балетын театр нь ОХУ-аас маш өндөр үнээр багш урьж, ажиллуулж байв. Маш их хөрөнгө зарцуулж байгаа нь надад сонин санагдаж байлаа. Тэгэхэд нэг багш нь манай улсын балетын салбар 10-15 жилийн дараа дэлхийд цойлно гэж хэлсэн юм. Өнөө үед солонгос гоцлол балетчингүй дэлхийн алдартай театр гэж байхгүй ээ. Тиймээс манай улс сонгодог урлаг, балетын салбараа дэмжиж, хөгжүүлж, дэлхийн чансаатай багш нарыг урьж авчран зөвлөгөө авч, туршлага хуримтлуулах шаардлага бий. Зөвхөн тогоон дотроо л би би гэсэн үзэл бодолтой, өөрсдийнхөөрөө зүтгэж болохгүй болов уу гэж бодож байна.
Балетын урлаг нь хүнд соёл, дэг журам, хатуужил, ёс зүйг заадаг. Зарим хүн балетчин бол бүжиглээд л болчихдог гэж боддог. Гэтэл балетын жүжигчин дүрээ гаргахын тулд уран зохиол, түүхээ судална. Түүнээс гадна маш сайн ой тогтоолттой байх хэрэгтэй. 2 цаг 30 минутын жүжигт маш олон үйл явдал өрнөж, үзэгдэл солигддог. Тухайн бүжигчин өөрийн дүр, үйл явдал, дүрэм, хөгжим гээд бүх зүйлээ санах, мэдрэх шаардлага тулгардаг. Тэгэхээр балетчин хүн 1 секундэд 10 бодол боддог байх нь.
Дээр үед улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг байв.
Сүүлийн үед олон нийт балетын урлагийг ихээхэн сонирхдог болжээ. Үндэсний урлаг бол үндэсний соёл, дархлаа юм. Бид уг өв соёлоо өвөлж, хамгаалах хэрэгтэй. Мөн балетын урлаг бол дэлхийн урлаг. Европийн орнуудад сонгодог урлаг маш сайн хөгжсөн. Дээр үед улсын хөгжлийг сонгодог урлагаар нь хэмждэг байв. Аялал жуулчлалын салбарт ч нөлөөлдөг. 100 жуулчин тухайн улсад аяллаа гэхэд 40 нь танай улсын алдартай сонгодог театр хаана вэ гэж асуудаг. Тиймээс энэ салбар соёлоос нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой юм” гэв.
Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог урлагийн ангийн 12-р ангийн сурагч Э.Хүслэн “Анх сонирхлоороо балетаар хичээллэж эхэлж байсан. Багаасаа энэ урлагт дурлаж мэргэжлийн сургуульд элсэж орон долоон жилийн турш хичээллэж байна. Миний хувьд олон улсын дөрөв дэх тэмцээндээ оролцох гэж буй. Тайзан дээр бүжиглэх мэдрэмж маш гоё. Гэхдээ нэг бүжгийн ард маш их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардагддаг. Би өдөрт найман цаг бэлтгэл хийдэг. Тэмцээний нээлтэд дэлхийн том бүжигчин, шүүгчдийн өмнө бүжиглэсэн. Анх бүжиглэх болсноо мэдээд маш их сандарч, айж байсан ч амжилтай даваад гарсан даа баяртай байна. Ирээдүйд балетын ур чадвараа дээшлүүлж дэлхийн хэмжээний балетчин болохыг хүсэж байна. Энэ урлагаар хичээллэх гэж буй дүү нартаа хандаж хэлэхэд алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй, алдаанаасаа суралцаж, хичээгээрэй” гэлээ.
Монгол Улсын Консерватори сургуулийн Сонгодог урлагийн ангийн 12-р ангийн сурагч С.Нямбаяр “Би долоон жилийн турш балетын урлагаар хичээллэж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Москва хотод болон 2023 онд БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээнд оролцсон. Энэ удаагийн тэмцээнд хоёр төрлөөр оролцож байгаа бөгөөд хоёр сар гаруйн турш бэлдсэн. Тэмцээнд бусад улсаас олон бүжигчид ирсэн байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэв.
Бүжгийн ертөнцийн шилдгүүд болон тэмцээний шилдэг оролцогчдын гайхалтай үзүүлбэрүүдийг нэг дор үзэж, сонгодог урлагийн гайхамшгийн хаалтын тоглолтоос мэдрэх боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.
Тэмцээний сонгодог урлагийн бүжигчдийн бэлтгэлийн зургуудаас хүргэж байна.