Австралийн алслагдмал эрэг дээр гарч ирж гацсан 90 далайн гахайг зэрлэг амьтдын хамгаалагчид устгахаар болжээ. Учир нь эдгээр амьтдыг далайд буцаах оролдлого бүтэлгүйтэж, үр дүнд хүрэх магадлал тун бага болжээ.
Мягмар гарагийн орой Австралийн өмнөд хэсэгт орших Тасмани арал дээр, маш бага судлагдсан төрөлд багтах 157 далайн гахайн сүрэг гарч ирж, гацсан байдалтай олджээ. Тасманийн Байгаль орчны газраас мэдээлснээр, лхагва гарагийн үдээс хойш гэхэд зөвхөн 90 нь амьд үлдсэн ч тэд хурц нар, ширүүн салхинд удаан байснаар улам их стрессдэж байгаа аж. Тиймээс тэднийг зовоож байхаар буудаж хөнөөх юм.
“Мэргэжлийн мал эмнэлгийн шинжилгээний дараа бид амьтдыг устгах шийдвэр гаргалаа. Үлдсэн 90 далайн гахайд энэ арга хэмжээг авна” гэж Гамшгийн асуудал хариуцсан дарга Шелли Грэхам хэлжээ.
Тэрбээр "Би Тасмани мужид 16 жил ажиллахдаа анх удаа ийм зүйл харж байна. Маш алслагдмал, хүрч очиход туйлын хэцүү газар. Мөн ийм том биетэй амьтдыг устгах нь амаргүй ажил" гэжээ. Албаныхны хэлснээр сүүлийн 50 жилийн дотор Тасманийн энэ бүс нутагт ийм явдал анх удаа тохиож байна.
Далайн гахайнууд яагаад далайн эрэгт гарч ирсэн шалтгааныг тодорхойлоход бэрх. Тэд хоорондоо маш хүчтэй холбоо хамааралтай амьтад. Нэг нь л чиг баримжаагаа алдах үед бусдыгаа дагуулан эрэг дээр гаргаж болдог. Халим, далайн гахай эрэг дээр гарсан даруйд тэдний амьд үлдэх цаг хугацаа маш хурдан дуусдаг байна. Магадгүй газар зүйн байршил нь тэдний удирдлага, жолоодлогод хүндрэл учруулдаг ч байж болно.
Энэ төрлийн далайн гахай зургаан метр хүртэл урттай, 50 ба түүнээс дээш тоогоор сүргээрээ амьдардаг. Гэхдээ тэдний талаар бага судлагдсан байдаг тул нийт тоо толгойн хэмжээ тогтоогдоогүй байна.
Эх сурвалж: The Australian