XXI зууны дэлхийн иргэнийг мэдээлэл, харилцаа, холбооны технологиос ангид төсөөлөх аргагүй болсон нь маргашгүй зүйл. Мэдээлэл, харилцаа, холбооны технологийн үсрэнгүй хөгжил нь дэлхийн хүн амын амьдралын чанарыг түүхийн аль ч цаг үед байгаагүйгээр дээшлүүлж, амьдрах хэв маяг, хүмүүн хоорондын харилцаа, хөдөлмөрлөх орчныг бүрмөсөн өөрчиллөө.
Мэдээлэл, харилцаа, холбооны технологи (МХХТ)-ийн үсрэнгүй хөгжлийг дижитал хувьсгал хэмээн нэрлэж байгаа нь дэлхийн түүхийг өөрчилж ирсэн хувьсгалуудтай дүйцэхүйц хэмжээний нөлөө, үр дагавартай байгааг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Орон зай цаг хугацааг үл харгалзан мэдээлэл дамжуулах энгийн үйлдлээс эхэлсэн дижитал хувьсгал эдүгээ хиймэл оюун ухааны хөгжлийн үе шат руугаа оржээ. 2024 оны Нобелийн шагналуудыг хиймэл оюун ухааны хөгжлийн эх суурийг тавьсан, энэ чиглэлийн судалгааг хөгжүүлж байгаа эрдэмтэд хүртсэн нь МХХТ-ийн салбарын шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, цаашдын ач холбогдлыг үнэлсэн явдал хэмээн шинжээчид дүгнэж байна.
Тухайлбал, 2024 оны химийн салбарын Нобелийн шагналын эздээр Демис, Хассабис, Жон Жампер, Дэвид Бейкер нар тодорсон. Alphabet компанийн хиймэл оюун ухааны охин компани DeepMind Technologies эдгээр эрдэмтэд хиймэл оюун ашиглан уургийн бүтцийг урьдчилан тодорхойлох судалгааны төслийг олон жил хэрэгжүүлж байгаа юм.
Мэдээлэл, харилцаа, холбооны технологи нь мэдээлэлтэй харилцах аргачлал буюу мэдээллийг үүсгэх, хадгалах, түгээх болон солилцох зорилгоор ашигладаг бүтээгдэхүүн, хэрэглээ болон үйлчилгээний цогц юм
Харин физикийн салбарын 2024 оны Нобелийн шагналыг Жеффри Хинтон, Жон Хопфильд нар хүний тархины мэдрэлийн сүлжээг загварчлах байдлаар хиймэл оюун ухааныг сургасан ажлаараа хүртлээ. Жеффри Хинтон нь “хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэгддэг эрдэмтэн. Тэдний судалгааны ажил нь өнөө цагийн машин сургалтын хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийн суурийг тавьж, хиймэл мэдрэлийн сүлжээг сургахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн ийнхүү үнэлэгдлээ.
МХХТ нь ийнхүү хүн хоорондын харилцаанаас эхлээд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, тээвэр ложистик гээд хүний амьдралын хэрэгцээг хангах бүхий л чиглэлд хөгжлийн шинэ суурийг тавьж байна. Хүн төрөлхтний түүхэнд хуримтлуулсан мэдлэг мэдээлэл, туршлагыг машины тооцооллын тусламжтайгаар нэгтгэн дүгнэж, шийдэл гаргаж байгаа үйл явцыг гайхамшиг гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Аль тивийн ямар улс үндэстэн, хөгжингүй юу, хөгжиж буй юу гэсэн ангиллаас үл хамааран дэлхий нийтийн бизнес хөгжлийн загвар, хөдөлмөрийн зах зээлийн бүтээмж, үйлдвэрлэлийн процессууд, төрийн удирдлагын хэлбэрүүд цаашид МХХТ-оос бүрэн хамааралтай болох нь ойлгомжтой байна.
МООД МОНГОЛООР ДУУСАХАА БОЛЬСОН
Мянган бээрийн алс дахь газар орны сониныг хажууд нь байсан мэт харж, сонсож, бүүр мэдэрч суугаа бидэнд өвөг дээдэс минь лавтайяа атаархах байсан биз. МХХТ-ны салбарын үсрэнгүй хөгжлийн ачаар XXI зууны иргэн бид ийм гайхамшгийг мэдэрч чадаж байгаа юм.
1990 оноос өмнө “Моод Монголоор дуусдаг” гэсэн хэлц үг байсныг эдүгээгийн ахмадууд санаж байгаа байх. Дэлхий капиталист, социалист хоёр системд хуваагдаж, ЗХУ тэргүүтэй социалист хэсэгт харьяалагдаж байлаа. Улс даяараа телевизийн болон радиогийн нэг л сувагтай, МАХН-ын төв хэвлэл гэсэн тодотголтой “Үнэн” сонинтой байж, телевиз, радио, сониноор түгээгдэх бүхий л мэдээллийг Сайд нарын зөвлөл (одоогийн ойлголтоор Засгийн газар)-ийн дэргэдэх Хэвлэл, утга зохиолыг хянах газар (Главлит гэдгээр нь монголчууд мэддэг, энэ нь Главное управление по делам литературы и издательств гэсэн орос нэршлийнх нь товчлол юм) үг үсэггүй хянадаг байсан үед соц-ууд дотроо л хөгжилтэйд тооцогддог либерал үзлийн үнэр ханхалсан Герман, Чехословак, Югослав, Польш зэрэг оронд барууны хэв маяг эхэлж нэвтрэн, тэр нь ЗХУ руу “тээвэрлэгдэж”, түүний дараа хамгийн сүүлд Монгол руу орж ирэх үед баруунд тэр хэв маяг хуучирч байсан учраас “Моод Монголоор дуусдаг” гэсэн үг гарсан. Социалист систем нуран унасан 1990 оноос хойших үед ч энэ үгний утга алдагдаагүй явсаар харин өнөө үед МХХТ-ийн хөгжлийн ач буянаар энэ хэлц үгнээс Монгол ангижирч чадлаа.
МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУГ ОЙЛГОХ ВЭ?
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн тодорхойлолт нь хэрэглэж буй нөхцөл байдлаасаа хамааран олон янз байдаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан тодорхойлолтоор Мэдээлэл, харилцаа, холбооны технологи нь мэдээлэлтэй харилцах аргачлал буюу мэдээллийг үүсгэх, хадгалах, түгээх болон солилцох зорилгоор ашигладаг бүтээгдэхүүн, хэрэглээ болон үйлчилгээний цогц юм. Тэдгээрийн тоонд “Уламжлалт буюу аналог” МХХТ болох радио, телевиз, телефон утас, “Шинэ буюу тоон” МХХТ болох компьютер, хиймэл дагуул, интернэт, интернетэд суурилсан үйлчилгээнүүд багтана. Эдгээр хоёр ерөнхий ангилалд багтах аргачлалууд нь хослон ажиллаж бидний “сүлжээт ертөнц”, харилцан холбоо бүхий утасны үйлчилгээний дэд бүтэц, стандартчилагдсан компьютерын техник хангамж, интернэт, радио болон телевиз зэргийг бий болгон дэлхийн өнцөг булан бүрд хүрч байдаг юм.
Монголын мэдээлэл, харилцаа, холбооны (ММХХ) салбарын сүүлийн 30 жилийн хөгжил нь дэлхий нийтийн МХХТ-ийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадсанаар XXI зууны Монголын хөгжлийн үндэс болж, шинэ эриний дижитал эдийн засгийн суурийг тавьж байна.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүүлийн үеийн хөгжил дэвшлийн үр дүнд аналог технологи ард хоцорч, уламжлалт техник хэрэгслүүд тоон технологи руу шилжиж, интернет хэмээх аугаа сүлжээ дэлхийг хэрэн бүрхэж байна. Энэ дэвшил уламжлалт мэдээлэл боловсруулах, хянах зэрэг нь төвлөрсөн бүтэцтэй, түгээх арга нь нэг чигийн урсгалтай радио, телевиз, сонин хэвлэлийг ч тоон дамжуулалт болгон хувиргаж, хаанаас ч хэдийд ч сонсож, үзэж, уншиж болох болгож байна. Өөрөөр хэлбэл нэг дэд бүтэц, сүлжээг ашиглан бүх төрлийн үйлчилгээг үзүүлж буй технологийн нэгдэн нийлэлт, түүнийг дагасан бизнесийн шинэ шинэ моделиуд бий болж, шинэ шинэ чанартай, дэвшилтэт үйлчилгээнүүд нэвтэрч асар том өөрчлөлтийг дагуулж байна. Интернетийн ач буянаар технологийн дэвшил хүн бүрийн гарт ирж, мэдээллийг хувь хүн болон нийгмийн бүлгүүд удирдан зохион байгуулж, хуваалцах, хамтран эзэмших боломжтой болсон байна.
ТӨРИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ХУВИЙН ОРОЛЦООГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР
БАЙЛГАСАН НЬ ХАМГИЙН ЗӨВ БАЙСАН
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2021 онд тэмдэглэн өнгөрүүлсэн ч энэхүү 100 жилийн сүүлийн 30 жил нь “Моод Монголоор дуусдаг” байдлыг халахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Салбарын шинжээчид 1990 оноос хойших үеийг эрс шинэчлэлийн үе хэмээн тодорхойлдог.
Монголын мэдээлэл, харилцаа, холбооны (ММХХ) салбарын сүүлийн 30 жилийн хөгжил нь дэлхий нийтийн МХХТ-ийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадсанаар XXI зууны Монголын хөгжлийн үндэс болж, шинэ эриний дижитал эдийн засгийн суурийг тавьж байна. Монголын нийгмийн өөрчлөлттэйгөө уялдан, энэхүү салбар нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хослуулан, бие биеэ дэмнэн, зах зээлийн харилцаанд зөв, оновчтой шилжсэн.
Уг баримт бичигт “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил дэвшил нь Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байна” хэмээн заажээ.
Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрөөс ангид, цэвэр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явж ирсэн нь дэлхийн хөгжлөөс хоцролгүй, хөл нийлүүлэх боломжийг олгосон хэрэг. Мэдээлэл холбооны операторуудын ассоциацын Гүйцэтгэх захирал У.Тамир “Өдрийн сонин”-ы 2024 оны нэгдүгээр сарын 31-ны дугаар өгсөн ярилцлагадаа “Зах зээлийн харилцаанд шилжих реформын бодлогын гол цөм нь төрийн бодлого болон зах зээлийн харилцааны зохицуулалтыг хооронд нь тусгаарлах байсан ба ингэснээрээ гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт, оролцоог бий болгож өрсөлдөөнийг нэвтрүүлэх замаар салбарыг либералчилсан.
Үүний дараа зах зээлийг үе шаттайгаар нээснээр үйлчилгээ эрхлэх хувийн хэвшлүүд нэмэгдэж, интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд нэвтэрсэн. Төр нь бодлогын зорилго, зорилтууд, хүрсэн болон хүрэх үр дүнгээ тодорхойлж, харин зах зээлд тоглогчдын харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий зохицуулах байгууллага нь ажиллаж, зах зээлд төрийн өмчит болон хувийн хэвшлийн ААН-үүд яг ижил нөхцөлөөр, ижил төрлийн лицензийн хүрээнд зах зээлд өрсөлдөх боломжийг олгосон юм” хэмээн салбарын хөгжлийн түүхийг тодорхойлсон.
2017 онд Мэдээлэл, харилцаа, холбооны салбарыг 2025 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд уг баримт бичигт “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил дэвшил нь Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байна” хэмээн зааж, “Мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг хурдасгахад энэхүү бодлогын баримт бичгийн гол зорилго оршино” хэмээн тунхагласан.
Д.НАРАНТУЯА