Жижиг дунд үйлдвэрийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн баримт ил болоод байна. Гэвч тус гэрээнд бичигдсэн зарим тв, сайтуудын эрхлэгч нар уг гэрээнд оролцоогүй, ямар ч санхүүжилт аваагүй гэдгээ сошиал хуудаснаа мэдэгдсэн.
Тус гэрээний тайланд Жижиг дунд үйлдвэрийн газар "Тусгай сурвалжлага" ТББ-тай 200 сая төгрөгийн, "Нэшнл Сошл медиа"-тай 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ хийжээ.
Бид энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй бөгөөд эргэн мэдээлэх болно.
Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийн газар ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Энэ асуултын хариултад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны салбарыг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж,
- үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, импортыг орлох,
- экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, хөнгөлөлттэй зээл, татаас олгох, улмаар нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх,
- тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж,
- төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм гэж албан ёсны цахим сайтдаа байршуулжээ.
Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих ёстой төрийн байгууллага. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ гэж заажээ.
Хуулийн заалтдаа ч тэр, уг газрын үйл ажиллагааны чиг үүргийн дагуу сурталчилгаа хийх үүрэг алга. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байтал шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлах ажил хийж буй нь тохиромжгүй юм.