Монголын идлэг шонхор нь бусад төрлийн шонхороос биеэр харьцангуй том, хурд, хүч сайтай, эрэмгий дайчин шувуу юм. Манайхаас авч буй идлэг шонхор шувуу Арабын ертөнцөд маш өндөр үнэ хүрдэг бол БОЯ нэг толгой идлэг шонхор шувууг 10-12 мянган ам.доллараар худалддаг. Одоогоос 2-3 жилийн өмнө идлэг шонхор гэдэг нэрийн дор дэлхийд нэн ховордсон цагаан шонхорыг Кувейтүүд БОЯ-ны зөвшөөрлөөр Монголоос авч гарч байсныг нь Кувейтийн шонхорын дамын наймаачин 300 мянган ам.доллараар худалдсан талаар гадаадын нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн яриа байдаг аж. Мөн тэрчлэн Арабын шонхорчид Монголоос зөвхөн эм шонхор шувуу авч гардаг бөгөөд энэ талаар шүүмжлэлтэй ханддаг байсан биологичдын амыг БОЯ болон шонхорын наймаачин арабууд "ид шидийн аргаар" хааж чадсан байдаг.
Зөвхөн Монголд төдийгүй дэлхийд ховордсон ан амьтдаа хамгаалах. хууль бус худалдааг таслан зогсоох зорилгоор Амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-д Монгол Улс 1996 онд нэгдэн орж конвенцийн бүрэн эрхт гишүүн орон болсон байна.
Энэ шувууг хамгийн ихээр сонирхдог улс үндэстэн арабууд аж. Ийнхүү арабууд 1994 оноос эхлэн Монголын шонхорыг сонирхон цөөн тоогоор авч эхэлсэн. Улмаар булангийн орнуудад гаргах шонхорын тоог тухайлбал 2000 онд 50-ыг бариулж байсан бол 2001 оноос эхлэн энэ хэмжээг дундажаар долоо дахин нэмэгдүүлжээ. Жилд 360 толгойд хүргэх шинэ санаачилгыг тэр үеийн Байгаль орчны сайд У.Барсболд гарган хэрэгжүүлж энэ тоогоо 2006 оныг хүртэл барьж ажилласан. Зарим жил Засгийн газраас баталсан тоог хэтрүүлж, 400 толгойг бариулснаар 2001-2005 онд нийт 1624 толгой идлэг шонхор шувууг арабуудад өгсөн байна.
Уг асуудлаар CITES-ийн конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар болон уг конвенцийн Амьтны хорооноос БОЯ-нд хэд хэдэн удаа анхааруулга, шаардлага өгч байсан тухай мэдээлэл байдаг.
Тухайлбал, 2005 оны тавдугаар сард Женев хотноо болсон CITES-ийн конвенцийн Амьтны хорооны XXI уулзалтаар Монголоос идлэг шонхор шувууг бизнесийн зориулалтаар олон тоогоор бариулж экспортод гаргаж байгаа нь конвенцийн зорилгод харшилж байна. Уг асуудлыг журамлах талаар Монгол Улсын БОЯ-нд албан ёсоор мэдэгдэж байжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл Монгол Улстай идлэг шонхорын худалдааг зогсоох талаар конвенцийн гишүүн оронд мэдэгдэхийг уг конвенцийн Байнгын хорооноос Нарийн бичгийн дарга нарын газар болон Амьтны хороонд үүрэг болгож байжээ. Шийдвэрийг БОЯ хүлээн аваад 2005 оны есдүгээр сард идлэг шонхор шувууг бариулах, экспортод гаргахыг зогсоолоо гэсэн хариуг конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт явуулсан. Харин бодит байдалд дээр уг ховордсон шувууг жил бүр олон тоогоор бариулдгаараа бариулж, экспортод гаргадгаараа гаргасаар байсан нь хачирхалтай.
Түүгээр ч үл барам Засгийн газрын тогтоолоор 2008 онд Арабын орнуудад 240 идлэг шонхор гаргах шийдвэрийг БОЯ-наас гаргуулсан байсан боловч уг тоо нь Байгаль орчны сайд, Арабын шонхорын наймаачин хоёрт чамлагдсан бололтой дахин Засгийн газарт хандаж шувууны тоог 6О-аар нэмэгдүүлж 300 болгосон гэсэн баталгаатай баримт бий гэнэ.
2001-2008 онд жил алгасалгүй 270-395 толгой шонхор шувууг Кувейт, Саудын Араб, Катар, Сири, Эмират зэрэг улсад гаргасан байна. 2009, 2010 онд тус бүр 240 толгой шонхорыг экспортод гаргах шийдвэрийг БОАЖЯ Засгийн газраар гаргуулсан байна.
Ер нь идлэг шонхорыг арабуудтай наймаалцах, гадаадын анчдад аргаль угалз агнуулах зөвшөөрөл олгох, гадаад дотоодын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Хөвсгөл, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Дархан цаазат Богдхан уул зэрэг улсын тусгай хамгаалалттай газруудад газрын зөвшөөрөл олгохын төлөө эрхтэн дархтанууд Байгаль орчны сайдын суудлыг булаацалддаг нь нэгэнт бодит зүйл болсон байна.
Тухайлбал, БОАЖ-ын сайд Л.Гансүх 2010 онд агнуулах угалз, тэх зэрэг ховор амьтны тоог Засгийн газраар саяхан батлуулж, зөвшөөрлийг олгохоор хөөцөлдсөн. Гэсэн ч үүнийг эсэргүүцэж ТББ, аж ахуйн нэгж, эрдэмтэн, мэргэжилтнүүд саяхан хэвлэлийн бага хурал хийлгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсныг санаж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээ-гээр CITES-ийн конвенцийн Байнгын Хорооноос Монголоос идлэг шонхор шувууг барьж Арабын орнуудад гаргахыг хориглосон шийдвэрийг 2009 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 2009\003 тоотоор гаргасан байна.
Хориглосон шийдвэрийг БОАЖ-ын сайд мэдсээр байж арабуудад шонхор барих зөвшөөрөл олгож наймаалцах хүсэл сонирхолдоо хөтлөгдөж Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанд Арабын орнуудад 2010 онд идлэг шонхор шувуу 240 толгойг гаргах шийдвэр гаргуулсан байна.
Ийнхүү Л.Гансүх 2010 онд бариулах идлэг шонхорын тоог Засгийн газраар тогтоолгосон даруйдаа Монголоос идлэг шонхор импортлогч гол орны нэг болох Кувейт улсын хунтайж нарын урилгаар энэ дөрөвдүгээр сарын сүүлчийн хагаст Кувейтэд айлчлал хийгээд ирсэн байна.
Энэхүү айлчлалд явахынхаа өмнө манай улсаас идлэг шонхор шувууг барьж экспортод гаргахыг хориглосон CITES-ийн конвенцийн Байнгын хорооны шийдвэрийг цуцлуулах зорилгоор Женев хотноо дөрөвдүгээр сарын 20-24-нд болсон Амьтны хорооны хуралд яамныхаа Гадаад харилцааны хэлтсийн даргыг томилон ажиллуулсан байна. Гэсэн ч уг асуудлыг Амьтны хороо, конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын аль нь ч хүлээж аваагүй учир Монгол Улс идлэг шонхорынхоо наймааг энэ оноос эхлэн зогсоохоос өөр аргагүй болжээ.
Д.Дорж