Ази тивийн хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт Катарын нийслэл Доха хотноо эхэлж, 25 орны 350 гаруй тамирчид өрсөлдөж байгаа тус тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Мөнх-Эрдэнэ, О.Янжинлхам, Ц.Хонгорзул, спортын мастер Т.Баярмаа, Э.Даваахүү, Б.Бишрэл болон ОУХМ Б.Лхам нарын найман тамирчин цэц сорьж одоогийн байдлаар манай тамирчид хоёр мөнгөн медаль хүртээд байна.
Тэмцээний эхний хоёр өдөр хийн урт бууны эрэгтэй, эмэгтэй төрлийн тэмцээн явагдаж эхний өдөр Б.Бишрэл залуучуудын хийн урт бууны төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр урьдчилсан буудлагад 97, 98, 100, 98, 99, 100 нийт 592 оноо авч, хэсэгтээ хоёрдугаар байрт шалгарснаар шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болж, шигшээ буудлагад 100.7 оноо цуглуулснаар нийт 692.7 оноогоор мөнгөн медалийн болзол хангав. Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин Юү Жикан 696.1 оноогоор алт, Энэтхэгийн тамирчин Син Чен 691.5 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Энэ өдөр хийн урт бууны ангилалд Ц.Мөнх-Эрдэнэ цэц сорьж, нийт 691 оноогоор наймдугаар байрт шалгарлаа.
Харин тэмцээний хоёр дахь эмэгтэйчүүдийн хийн урт бууны буудлагын тэмцээн болж залуучуудын ангилалд ОУХМ О.Янжинлхам урьдчилсан буудлагад 98, 98, 99, 99 нийт 394 оноогоор дөрөвдүгээр байрт шалгарч, шигшээд шалгарч шигшээ буудлагад 104.4 оноо авснаар нийт 498.4 оноотой авч Монголын тамирчдаас хоёр дахь мөнгөн медалийн эзэн болов.
Энэ ангилалд БНХАУ-ын Ван Бин Ин 501.7 оноогоор алт, Малайзын тамирчин Нур Аюуни Абдул Халим 497.7 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ. Мөн 18 хүртэлх насныхны ангилалд өрсөлдсөн Б.Лхам шигшээ буудлагад шалгарч чадсангүй. Ази тивийн хийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад "Сингапур-2010" өсвөр үеийнхний анхдугаар олимпийн наадмын эрх олгосон юм.