Гутлын түүх МЭӨ YIII зуунаас эхэлнэ. Хүн төрөлхтөн янз бүрийн оронд олон янзын материалаар хийгдсэн хамгийн хачирхалтай гутлууд өмссөөр иржээ.
Хятадын лянхуа хөл дэлхий даяар алдартай бөгөөд саяхныг хүртэл байсаар ирсэн. Дэлхийн хамгийн хачирхалтай арван гутал нь та бүхний гутлын тухай түүхийн мэдлэгт тань бага ч болов нэмэр болох болов уу.
10. Окобо
1970-аад оныг хүртэл Японы гейша нарын сурагчид болох майко нар окобо нэртэй зузаан ултай онгорхой гутал өмсөж иржээ. Окобо нь дээр үед гоёлын гуталд тооцогддог байснаас гадна эмэгтэйг гадуур явахад кимоногийн урт хормойг муухай болохоос хамгаалдаг байжээ.
Окобог модны тайрдсаар хийдэг байсан ба улны өндөр нь 14 см хүрдэг байж. Дээд талын хуруугаа тээглүүлдэг тууз нь хүн хүнээс шалтгаалаад өөр өөр байсан аж. Шинэхэн сурагчид нь улааныг, майко төгсөгчид шар өнгөтэйг өмсөнө. Одоо ч гэсэн окобо өмсдөг майко нар Японд байдаг гэнэ.
9. Өндөр өсгийтэй эрчүүдийн гутал 1700-аад онд намхан нуруутай байсан Францийн Людовик XIV хааны үед тархсан гэдэг.
Улаан ултай улаан өсгийтэй гутлыг зөвхөн язгууртнууд өмсөх эрхтэй байсан байна.
8. Кабкаб
Кабкаб гэдэг модон хөлтэй энэ гутлыг Ливанд III-IY зуунд язгууртан эмэгтэйчүүд сувд, алт, мөнгөөр чимэглэсэн арьс, хамба хилэн, торгон туузаар хөлөндөө бэхлэн өмсдөг байжээ.
Энэ модон гутал тэднийг гудамжинд бохирдлоос хамгаалж, угаалгын өрөөнд халуун нойтон гантиган шалнаас хамгаалдан байж.
Кабкабыг мөн хүнтэй суух гэж буй охидууд өмсдөг байсан нь тэднийг илүү өндөр харагдуулахад тус болдог байв. Ийм тохиолдолд гутлын өндөр бүр 60 см-т хүрдэг байжээ.
Хэдийгээр кабкаб нь эмэгтэй гутал боловч угаалгын газар эрчүүд бас өмсдөг байж.
7. Холтсоор сүлжсэн гутал XX зууны эхэн үед Финляндад тархаж эхэлжээ.
Тэр үед эмэгтэйчүүдийн хөлөө даавуугаар ороож байгаад өдөр тутам өмсдөг гутал нь байсан байна. Мөн зарим хүмүүс үнэтэй арьсан гутлаа цасанд норгохгүйн тулд гутлынхаа гадуур угладаг байсан бөгөөд энэ сүлжмэл гутал нь ганц л долоо хоног тэсдэг байжээ.
Норвеги, Швед, Оросод энэ гутлын янз бүрийн хувилбаруудыг харж болно.
6. Chopines
Италид 1580-1620 онуудад байсан
Chopine-ий үүссэн газрыг Испани гэдэг боловч худалдааны замаар Венецид очжээ. Chopine Сэргэн мандалтын үед үүссэн гэж үздэг XYII зууны эхэн үед итали эмэгтэйчүүдийн өмсөх дуртай гутлуудын нэг байжээ.
Япон окобо шиг chopine нь тийм ч их үүрэгтэй байгаагүй аж. Өсгий нь 18 см өндөрт хүрдэг байсан гутлыг өмсөж байсан эмэгтэй бусдын тусламжгүйгээр хөдөлж чаддаггүй байж.
Chopine-ийг модоор хийдэг байсан бөгөөд дээгүүр нь нарийхан торго, хамба хилэн болон мөнгөөр чимэглэдэг байж.
Тэр үеийн эмэгтэйчүүдийнх нь өмссөн хувцасных нь урт хормой энэ гутлын сайхныг нь далдалдаг байсан ч сhopines нь үнэтэй ганган хээнцэрийн шинж чанарыг илэрхийлдэг байж.
5. Өсгийгүй “өсгийтэй” гутал гэж нэрлэмээр энэ гутлыг английн загвар зохион бүтээгч Антонио Берарди хийжээ.
Энэ гутлыг өмсөхөд танд өлмий дээрээ яваад байгаа мэт харагдаж магадгүй юм. Гутлыг анх 2008 онд Виктория Бэкхем өмсчээ.
Зохион бүтээгч энэ гутлаа маш эвтэйхэн гэж хэлдэг гэнэ. Харин эмч нар өлмийд маш их ачаалал өгч нуруунд муугаар нөлөөлдөг гэж үзжээ.
4. Падуки
Энэтхэг, XVIII зуун
Энэтхэгийн хамгийн эртний гутлуудын нэг падуки нь ёслолын гуталд тооцогддог байжээ.
Падуки нь энгийн модон ултай бөгөөд дээрээ эрхий болон долоовор хуруунуудын завсар тээглүүлэх гоёмсог дэгээтэй аж.
Дэгээг нь мөнгө, мод, төмөр, зааны ясаар урладаг байж.
3. Хуримын модон гутал
Франц, XIX зууны сүүл
Анхны хуримын тахийсан “хамартай” модон гутал IX зуунд Сент-Жирон хотын Бетмал хөндийд үүссэн бөгөөд тосгоны эрчүүд эмэгтэйчүүдийг нь хулгайлсан дайснынхаа зүрх рүү нь гутлынхаа үзүүрийг хатгаж дарж авснаас ялалтын бэлэг тэмдэгтэйгээр үүссэн гэнэ.
Энэ нутлыг самрын модоор хийдэг байсан бөгөөд тосгоны эрчүүд сүйт бүсгүйдээ зориулж урладаг байжээ. Гутлын хамар хэдий чинээ махийсан байна төдий чинээ эрчүүд нь бүсгүйдээ хайртайгийн шинж гэдэг байжээ.
2. “Балетын” гутал
Энэ нь балетчний гутлаас үүсэлтэй боловч маш өндөр өсгийтэй. Гутлыг өмссөн эмэгтэй өсгий дээрээ яг л балетчин шиг явах мэдрэмж төрөх болов уу.
“Балетын” гутал 1980-аад онд алдаршиж харин өнөөдөр Интернетээр захиалж дэлхийн хаана ч өмсөх боломжтой болсон гэнэ. Харин энэ гутлыг удаан өмсөхийг зөвлөхгүй.
1. Лянхуа хөл буюу жижигхэн гутал
Хятад X зуунаас саяхныг хүртэл
Эрт дээр үеэс Хятадад эмэгтэй хүний хөлийг лянхуа цэцэг мэт сайхан харагдахаар хатааж багасгадаг байжээ. Ийм хөлтэй эмэгтэйчүүд хамгийн сайханд тооцогддог байсан бөгөөд хүнтэй гэрлэх болоход эрчүүд хамгийн түрүүнд хөл рүү нь хараад дараа нь царай руу нь хэр жижиг хөлтэй байна төдий чинээ сайхан эмэгтэй гэж үздэг байсан байна.
Эмэгтэйчүүд хөлдөө тааруулж өөрсдөө гутлаа оёдог байсан бөгөөд баян Хятад эмэгтэй болгон хэд хэдэн тийм гуталтай байжээ. Хуримынхаа дараа тэд хамаатныхаа охидод гутлаа бэлэглэдэг байжээ.
Орчин үед ийм гутлыг хийхээ больсон байна.
С.Халиун