УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Баярцогт нарын дунд өрнөж буй маргаанд 300 сая төгрөгийн асуудал яригдсан. Энэ мөнгийг Засгийн газраас Үндсэн хуулийн цэцэд шилжүүлэн, С.Баярцогт цэцийн гишүүдийн амыг “барьсан” гэж О.Баасанхүү гишүүн үзэж байгаа юм.
Харин С.Баярцогт гишүүн энэ мөнгийг Үндсэн хуулийн цэцэд шилжүүлээгүй гээд анх хаанаас, хэрхэн яаж 300 сая төгрөг бий болсон түүхийг танилцуулав.
2015.06.11
Ерөнхийлөгчийн тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газрын саналыг авахаар ЗГХЭГ-т хүргүүлсэн.
2015.06.17
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар ХЭГ/1306 тоот албан бичгээр сайд нарт хүргүүлсэн.
2015.06.29
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 49 дүгээр тэмдэглэл гарсан. Үүнд ““Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай зарлигийн төслийг хэлэлцээд, асуудлыг зарчмын хувьд дэмжин, дараах саналыг уламжлахаар тогтов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлын тооцоо, эх үүсвэрийг тодорхой болгож, төсөвт үзүүлэх нөлөөллийн дүгнэлтийг гаргах нь зүйтэй” гэсэн байна.
2015.06.30
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны 49 дүгээр тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанд ХЭГ/1420 тоот албан бичгээр хүргүүлсэн.
2015.08.28
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлиг гарав.
2015.09.02
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан, санал авахаар ХЭГ/1697 тоот албан бичгээр сайд нарт хүргүүлсэн.
2015.09.07
“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын 357 дугаар тогтоолыг гаргажээ.
2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амрах талаар заажээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан, “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай” зарлигт 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амрах талаар заажээ. Мөн энэ түүхт ойг угтаж, холбогдох судалгаа, шинжилгээ, соёлын бүтээлүүд туурвих, баримтат уран сайхны зохиомж бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Үндсэн хуулийн эхийг бичихэд оролцсон, төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсугай гэсэн байна.
Ингэснээр 1992 онд баталсан Үндсэн хууль мэндэлсний 25 жилийн ойг төрт ёсны баяр болгон, ёслон тэмдэглэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын тогтоолын төсөлд эхний удаад Үндсэн хууль баталсны 25 жилийн ойд зориулан 933 сая төгрөг төсөвлөсөн байна.
Дугаар |
Зохион байгуулах арга хэмжээ |
Хариуцах эзэн |
Шаардагдах хөрөнгө |
1 |
“Их засаг”-ийн эхийг туурвин бүтээх |
Үндсэн хуулийн цэц, Шинжлэх ухааны академи, Их засаг олон улсын их сургууль |
44.4 сая төгрөг |
2 |
Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн эмхэтгэл бэлтгэн гаргах |
Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн сайд |
243.1 сая төгрөг |
3 |
Монгол Улсын олон улсын гэрээний түүхэн эмхтгэл бэлтгэн гаргах 40 боть |
Үндсэн хуулийн цэц, УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд |
417 сая төгрөг |
4 |
Үндсэн хуулийг иргэдэд зориулан хэвлэн гаргах |
УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн сайд |
50 сая төгрөг |
5 |
Хүүхдэд зориулсан Үндсэн уулийн комикс ном гаргах |
Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндсэн хуулийн цэц |
38 сая төгрөг |
6 |
Үндсэн хуулийн тухай баримтат кино хийх |
УИХ-ын Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд |
30 сая төгрөг |
7 |
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах |

35 сая төгрөг |
8 |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндсэн хуулийн төгөл байгуулах |
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн засаг дарга |
10 сая төгрөг |
9 |
Үндсэн хуулийн эхийг баригч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, Бяраагийн Чимидийн нэрэмжит гудамж талбай бий болгох, УИХ-ын номын санг Б.Чимидийн нэрэмжит болгох |
УИХ-ын Тамгын газар, Нийслэлийн засаг дарга |
1 сая төгрөг |
10 |
Олон нийтийн хэвлэл мэдээлэл, радио телевиз, сонин сэтгүүлээр Үндсэн хуулийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх |
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд |
15 сая төгрөг |
11 |
Ойн төрийн ёслолын арга хэмжээ зохион байгуулах |
ЗГХЭГ, Төрийн ёслолын алба |
50 сая төгрөг |
НИЙТ ДҮН |
933САЯ ТӨГРӨГ |
Хамгийн анхны энэ төслийг хянаад, нийт зардлыг 405 сая төгрөг болгон, зарим зардлыг танажээ. Задаргааг харуулвал,
Дугаар |
Зохион байгуулах арга хэмжээ |
Хариуцах эзэн |
Шаардагдах хөрөнгө |
1 |
“Их засаг”-ийн эхийг туурвин бүтээх |
Үндсэн хуулийн цэц, Шинжлэх ухааны академи |

405.8 САЯ ТӨГРӨГ |
Энэ зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтжээ. Иймд 405 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн тогтоолын төслийг ч бэлдсэн байна. Харин төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа, улсын төсөв их хэмжээгээр тасарсан тул дээрх зардлыг дахин эргэж харсан бололтой.
Ингээд “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын 357 дугаар тогтоолын хавсралтад дараах зардлыг гаргахаар эцсийн байдлаар тусгажээ.

243 сая төгрөг |

Хүүхдэд зориулсан Үндсэн хуулийн комикс ном гаргах |

331.4 САЯ ТӨГРӨГ |
Гэхдээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын хэлснээр одоогоор дээрх зардлаас огт зарцуулж эхлээгүй гэнэ. Төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор Сангийн яамнаас зардлыг эрэмбэлж буюу зайлшгүй шаардлагатай тохиолдолд л зарцуулахаар баталж байгаа аж.
Мөн энэ зардлыг намайг огцруулахгүйн тулд барьцаанд өгөхийн тулд биш, огт өөр зорилгоор баталсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцолсон юм.