Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух Дэд консул А.Баярсайхан дипломат машинтай Эрээн рүү буу, сум, их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад баригдсан талаар мэдээлэл гарсан.
Тэрээр дипломат албан хэрэгцээний машинаар найзын хамт хил нэвтрэхдээ спорт зориулалттай буу, түүний 200 орчим сумтай тээвэрлэж яваад Хятадын талынханд баригдсан байна.
Хэдийгээр тэрээр өөрийнх нь биш найзынх нь хэмээн тайлбарласан ч дипломат албанд ажиллаж байгаа хүн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн талаар Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газар ажиллагсад тэр дундаа консулууд Монгол Улсын нэр хүндэд харшлахуйц үйлдэл гаргасан нь тухайн суугаа орныхоо хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон тохиолдолд бид ажлаас нь чөлөөлөх хамгийн анхан шатны хариуцлагын тогтолцоог тогтмол хэрэгжүүлдэг. Мөн зохих шатны байгууллагад шилжүүлэн шалгуулж ажилладаг болохыг ГХЯ-аас мэдээлж байна.