Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ сарын 29-30-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр тэрбээр Хятадын дарга Си Зиньпинтэй уулзсан юм. Удирдагчид хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахыг дэмжих талаар тохиролцсон байна.
Мөн Хятадын үндэсний цөөнх болох исламын шашинт уйгурчуудын асуудлыг хоёр улсын удирдагчид хөнджээ. Учир нь Шинжаан дахь уйгур үндэстнүүдээс болж Турк Хятадын харилцаанд үл ойлголцол үүсэх болжээ. Хятадын эрх баригчид Шинжаан дахь уйгур үндэстнүүдийг исламын шашны Рамадан сарын үеэр мөргөл үйлдэж, мацаг барихыг хориглосон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Туркийн Засгийн газар "Уйгуруудад манай хил хэзээд нээлттэй байх болно" гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters