Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр төвийн эрчим хүчний системийн станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь 13.68 болж, өмнөх онтой харьцуулахад 0.72 нэгжээр хэмнэлт хийжээ.
Монгол Улсын уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаагаас цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 7-10 хувь тогтмол өсдөг. Мөн 2011 онтой харьцуулбал 2030 он гэхэд гурав дахин өсөх хандлагатай байгаа юм байна. Гэхдээ өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдахгүй байгаа үед үр ашигтай хэрэглээ, хэмнэлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэж салбарын яам үзэж байна.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн хувьд Дулааны III цахилгаан станц хамгийн өндөр хэмжээгээр дотоод хэрэглээгээ хэмнэж чадсан бол үүний араас Дулааны II, IV болон Дархан-Уул, Орхон аймгийн цахилгаан станцууд тус бүр 0.3-1.1 нэгжээр бууруулж чаджээ. Мөн баруун бүсийн болон Дорнод, Алтай-Улиастайн эрчим хүчний системүүдийн түгээлт, дамжуулалтын алдагдал ч буурсан болохыг Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлж байна. Одоогоор Эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд байгаа юм.
З.Энхболор