Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам сайхан эхэллээ. Хүй долоон худагт өчигдөр азарга, их насны морьд уралдсан бол өнөөдөр Монгол түмний хамгийн их хүлээдэг соёолонгийн уралдаан боллоо.
Хүй долоон худагт олон иргэд, аж ахуй нэгжүүд айраг, хуушуураас эхлээд сагсан бөмбөгийн бөмбөг хүртэл зарж байгаа. Харин энд ирсэн хүмүүсийн хувьд хамгийн үзүүштэй нь “Сэрсэн тал” соёлын наадам байлаа.
2008 оноос хойш Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчид нэгдэн 200 гаруй хүн хамтран сайн дураар зохион байгуулж буй энэ наадам өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.
10:00-15:00 цаг хүртэл үргэлжлэх наадамд барималч Б.Алтангэрэлийн урласан, Монголын уламжлалт тоглоом болох шагай, хувцас, ахуйн хэрэглэлийн өвөрмөц, том хэмжээтэй бүтээлүүд байхын дээр СУИС-ын багш, оюутнуудын төрөл бүрийн бүтээл, бэлэг дурсгал, сийлбэр, нүүр будалт гээд олон зүйлс бий.
Түүнчлэн Монгол морины гайхамшгийг мэдрүүлэх морьтой үзүүлбэр гадны жуулчдын гэлтгүй та бидний ч сонирхлыг татна. Та энд ирвэл эдгээр зүйлсийг үзэхээс гадна, ЭВЭРТЭЙ туулайг жинхэнээр харж болно шүү.