Японд шинээр бизнес эрхлэгчдийн гуравны нэгийг 60 болон түүнээс дээш насны хүмүүс бүрдүүлж байгаа талаар тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Энэ нь 30 жилийн өмнө найман хувь байсантай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.
Учир нь залуустай харьцуулахад өндөр настнуудад мэдлэг туршлага, хөрөнгө санхүүжилтын хувьд бизнес эхлүүлэх боломж нь илүү өндөр байдаг байна. Харин 2012 онд шинэ бизнес эрхлэгчдийн 36 хувийг 30 орчим насны залуус бүрдүүлжээ.
Энэ нь 30 жилийн өмнөхөөс 21 хувиар буурсан тааруу үзүүлэлт болж байсан юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ улс орноо бизнес эрхлэгчдийн төв болгоно гэж амласан ч эдийн засгийн тогтворгүй байдал, ард иргэдийнх нь эрсдэлээс болгоомжлох онцлог нь саад болсоор байгаа ажээ.
Э.Эрдэнэтуяа