Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг ил болсон нь ойрын өдрүүдэд анхаарал татаж буй. Тэдгээрийн дотор Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын хөрөнгө, орлогын мэдүүлэг нэлээд анхаарал татсан.
Түүнийг амьдрах байргүй, их хэмжээний өртэй гэх мэдээлэлд тэрбээр сая тайлбар хийлээ. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайд болсноос хойш халаа, сэлгээ нэлээд хийж байгаа гэх мэдээлэлд тодорхой хариулт өгсөн юм.
Миний хийсэн томилгоонд гаднаас орж ирсэн, хувийн ашиг сонирхолтой, намын шахалтаар томилсон нэг ч хүн байхгүй
Ц.Мөнх-Оргил “Надад өнөөдөр тийм их хэмжээний өр байхгүй. УИХ-д нэр дэвшихэд ч, гишүүнээр сонгогдоход ч байгаагүй. “Байсан уу” гэвэл байсан. 2013 оноос 2016 оны тавдугаар сар хүртэл байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “Эм Си Эс Холдинг”-оос худалдаж авсан.
Нийт хувьцааны 25 хувийг бэлнээр төлж, 75 хувийг зээлээр авсан. Гэхдээ Мөнх-Оргил “Эм Си Эс” байна уу, өөр ямар нэг компаниас бэлэн болон бэлэн бусаар мөнгө аваагүй. Гэр бүлийн хүн маань хувьцаа зээлээр авсан учраас санхүүгийн тайланд бичигдсэн.
Нэгэнт санхүүгийн тайланд манай гэр бүлийн хүний өр бичигдсэн учраас үүнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнана. Ингэхдээ өнгөрөгч зургадугаар сард сонгуульд орохдоо хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар тайлагнасан учраас зургаан сарын хоцрогдолтой гарч байгаа юм.
Үүнээс хойш 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцааж шилжүүлэх тухай гэрээ байгуулж, хувьцааг нь буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Ингээд өнөөдөр манай гэр бүлийн хүн ямар ч өргүйгээр “Гоёо” ХХК-ийн 25 хувийг эзэмшиж байгаа.
Би 2000 оноос хойш ХОМ бөглөж байгаа. Ингэхдээ амьдарч байгаа байраа байнга бичиж ирсэн. 2015 оны мэдүүлэгт ч бичсэн. АТГ-ын нөхдүүд цахим хуудастаа товчилж бичихдээ техникийн алдаа гаргасан байна. Тодруулбал, миний байрыг “бусад барилга” гэсэн хэсэгт бичсэн байсан. Үүнээсээ уучлалт гуйж албан тоот явуулж байна.
Манай яам 13 хэлтэс, газартай. Би сайд болоод зургаан хэлтэс, газрын даргыг өөрчлөөгүй. Гадаад харилцааны яамны онцлог нь дипломатууд байнга шинээр ажилд томилогдож, явж байдаг.
Улмаар 3-4 жил тутам солигдож байдаг. Миний хийсэн томилгоонд гаднаас орж ирсэн, хувийн ашиг сонирхолтой, намын шахалтаар томилсон нэг ч хүн байхгүй. Бүгд дипломат албан тушаал хашиж ирсэн, тушаал ахиж яваа хүмүүс” гээд цөөн асуултад хариулав.
Таны олон жилийн өмнөөс “Эм Си Эс”-ийн хүн гэж ярьж ирсэн. “Гоёо” ч бас уг компанийн харьяанд байсан. Ер нь та хэзээнээс энэ компанитай холбогдож ирсэн юм бэ. “Гоёо”-г худалдаж авсан нь чухам ямар үйл ажиллагаа болсон юм бэ?
- Хөрөнгө орлогын мэдүүлэгт энэ талаар олон жил бичиж ирсэн. Манай гэр бүлийн хүн “Эм Си Эс Холдинг”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар дөрвөн жил ажилласан. Энэ хугацаанд “Энержи ресурс” компанийн IPO-г зохион байгуулсан.
Ингээд гэрээний дагуу дөрвөн жилийн хөдөлмөрийн гэрээ болон дээрх IPO гаргах ажлыг зохион байгуулсны дагуу “Эм Си Эс” компанийн 3.1 хувийн хувьцаа авсан. Би бол хувьцаа эзэмшигч биш. Би “Эм Си Эс”-ийнхэнтэй найз.
Тус группийн ерөнхийлөгч Ж.Од бид хоёр 23 дугаар дунд сургуульд 10 жил хамт сурсан. Бид хоёр цэрэгт нэг ангид, нэг салаанд алба хаасан. Хувь тавилан гэх үү ийм сонирхолтой зүйл бий. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд ч бид хамт сурсан. Бид гэр бүлийн найзууд.
Гэхдээ бизнесийн харилцаа бизнесийнхээрээ л явж ирсэн. “Гоёо”-гийн асуудал тусдаа. Манай гэр бүлийн хүн Хөрөнгө оруулалтын газрын захирлын ажлаа өгөөд тусдаа бизнес эрхэлж байхад “Эм Си Эс”-ийнхэн энэ компанийг аваад яваач гэсэн хүсэлт тавьсан учраас 2013 оын дөрөвдүгээр сард компанийг нь авч гурван жил ажиллуулаад 75 хувийг нь өгсөн.
Гадаад өр, зээлийн тухайд таны байр суурь ямар байна вэ?
-Бид хоёр зарчмын байр суурь баримталж байгаа. Нэгдүгээрт, гадаадын санхүүгийн байгууллагатай тохирч, хөтөлбөр хэрэгжүүлэх явдал. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэх нь дан ганц манай Засгийн газраас шалтгаалах зүйл биш.
ОУВС-гаас бидэнд ямар шаардлага тавих, юуг санал болгох, бид юуг нь зөвшөөрөх вэ гэдгээс шалтгаална. Хэлцэл эхэлсэн. ОУВС-гийнхан Монголын өнөөгийн бодит нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл цуглуулж байгаа.
Бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг ч судлах л хэрэг. Манайхтай түншийн харилцаатай орнуудтай ярилцаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг ОУВС-тай хамтран ажиллах хүрээнд зохицуулна.
Эдийн засгийн онцгой хөтөлбөрийг хэзээ өргөн барих вэ?
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг онцгой хөтөлбөрийг хэлэлцэж байхад нь би мэдээлэл хийхээр гараад ирлээ. Уг хөтөлбөрийг бид хоёр удаа хэлэлцсэн. Уржигдар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэн. Өнөөдөр дахин хэлэлцээд маргааш өглөө УИХ-д өргөн барина.
Төмөр замын удирдлагын томилгооны асуудлаар Гадаад харилцааны яаманд ямар нэг бичиг ирсэн юм уу?
-Ирүүлээгүй. Жигжиднямаа гэж хүнийг томилсон шийдвэрийг нь баталгаажуулсан бичиг хийж өгсөн.