ҮР ДҮНД ХҮРТЭЛ БИД ЗОГСОХГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч болон төр засгийн удирдлагуудаас шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхийг жагсагчид шаардлаа.
Жагсаалын үеэр сайхан сэтгэлт хүмүүс, аж ахуйн нэгжүүд жагсагчдад халуун аарц, цайгаар дэмжлэг үзүүлж байгаа юм.
Take off хамтлагийн дуучин Сүхээ яг одоо үг хэлж байна. Тэрбээр өнөөдрийн жагсаалыг 100, 200 хүн биш 1000, 2000-аараа дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай гэдгийг хэллээ. Утааны эсрэг жагсаалын анхны зар 10 орчим хоногийн өмнө гарсан. Нийгмийн сүлжээнд анхлан гарсан энэ уриалга хүрээгээ тэлж өнөөдөр энэ хэмжээний жагсаал хийх эхлэл болсон.
Гэсэн хэдий ч нийгмийн сүлжээнд буюу зөвхөн фэйсбүүкт 20 мянга хүрсэн дэмжигчидтэй ч талбайд 200 хүрэхгүй хүн цуглаад байна.
Нэг хүүхдийн ээж Солонго утааны эсрэг жагсаал үр дүнд хүртэл явна гэдгээ хэлж байна.