Алтан ордын хаан Ахмад, Оросын ван III Иваны цэргийн Угра гол дахь алдарт “сөрөн зогсолт” 1480 оны аравдугаар сарын 17-нд эхэлжээ. Энэ үйл явдлаас үүдэн Оросын ванлигууд Чингис хааны ач Батын үүсгэн байгуулсан Алтан ордын хамаарлаас салж, тусгаар улс болох эхлэлээ тавьсан байдаг.
Тэр үед III Иван Оросын газар нутгуудыг Москвагийн нэр дор хураан цуглуулж үндсэндээ дуусчээ. Үүгээр зогсохгүй тэрээр Алтан ордод татвар төлөхөөс татгалзан Алтан ордын хаанд бараалхан хүндэтгэл үзүүлэхээ ч больсон аж. Иймээс Алтан ордын Ахмад хаан Польш, Литвийн хамтын улсын удирдагч IV Казимирийн цэргийн дэмжлэг үзүүлэх амлалтын дараа Орос руу хавсран довтлох шийдвэр гаргажээ.
Ахмад хаан IV 1480 оны аравдугаар сарын эхээр IV Казимирийн цэрэг нийлэхийг хүлээн Ока мөрний эргээр Москвагийн зүг зугуухан дөхөж байв. Гэвч амласан тусламж ирэхгүй байсан тул Литвийн нутгаар дамжин Угра голыг гатлан III Иваны цэрэгтэй тулалдахаар шийдсэн байна. Энэ үед III Иваны холбоотон Крымийн хан Менгли Гирей Литвийн өмнөд хэсэг болох Подолиа руу довтолсноор IV Казимир Ахмад хаанд тусламж үзүүлж чадахгүйд хүрсэн гэж үздэг.
Үүнээс гадна Ахмад хаан Алтан ордын цэргийн дийлэнхийг удирдан хөдөлснийг мэдсэн III Иван Звенигородын Василий Ноздреватыйн түмтийг Крымийн хан хүү Нур Девлетийн цэргийн хамт Алтан ордын гүн рүү хорлон сүйтгэх ажиллагаанд илгээжээ. Хэдий хүнд байдалд орсон ч Ахмад хаан Угра голыг гатлах хэд хэдэн оролдлого хийсэн ч Оросын цэрэг тэр бүхнийг таслан зогсоосон байна.
Угра голын ус хөлдөж эхлэхэд III Иван цэргээ Кременц хотын бэхлэлт рүү ухраажээ. Гэвч Ахмад хаан Оросын цэргийг нэхэхээс татгалзан Алтан ордын нийслэл Сарай хот руу буцсан аж. Алтан ордын цэрэг гэнэт тахал өвчинд нэрвэгдсэн нь үүнд нөлөөлсөн гэх түүхийн эх сурвалж бий.
Угра дахь “сөрөн зогсолт”-ын дараахан буюу 1481 онд Ахмад хааныг Түмэнгийн хан Ибак хороож, Алтан ордод дотоодын дайн дэгдэн 1502 он гэхэд Алтан орд үгүй болсон билээ. Ингэснээр, Москва төвтэй тусгаар Оросын түүх эхэлсэн гэж үздэг.
1346 он
Английн цэрэг НевилссКроссе дахь тулалдаанд Шотландын II Давид хааны цэргийг бут цохин өөрийг нь олзолжээ. Ингэснээр, Английн хаант улс Шотландыг өөртөө нэгтгэсэн байна.
1483 он
Ромын пап лам IV Сикст Испаниас еврей, арабуудыг үлдэн хөөх тушаалд гарын үсэг зуржээ.
1825 он
Парист алдарт хөгжмийн зохиолч Ференц Листийн “Дон Санчо буюу хайрын шилтгээн” дуурийн нээлт болжээ. Ференц Лист тэгэхэд ердөө 14 настай байв.
1918 он
Унгар улс Австриас тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ.
Б.Барс