Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэд Хэвлэл мэдээллийн төвийг нээн ажиллуулахаар боллоо.
Төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон бөгөөд нийслэлийн харьяа 9 хэлтэс, 33 агентлаг үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагаас хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл авахад хүндрэлтэй тал байдаг тул дээрх төвийг нээн нэг цэгээс мэдээлэл авах боломжийг олгож байгаа юм байна.
Уг төвд нийт есөн компьютер, хоёр дэлгэцийг байрлуулжээ. Нийслэлтэй холбогдох хурлуудыг дээрх дэлгэцээр шууд дамжуулах бөгөөд өндөр хурдны интернэтийг ашиглан иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх боломжийг хангасан гэдгийг нээлтийн үеэр танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, нийслэл хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох, шуурхай мэдээллээр хангах үүрэгтэй ажиллах юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлээс гаргаж буй шийдвэр мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажлын байр байна. НИТХ, Нийслэлээс гарсан шийдвэрийг иргэдэд хүргэх бүхий л боломжийг хангах технологийн шийдлээр хангасан. Бид өчигдөр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох хөтөлбөр гаргасан гэдгээ танилцуулахад таатай байна” хэмээн нээлтийн үеэр сэтгэгдлээ илэрхийлэв.
Мөн нээлтийн үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид үе үеийн Засаг дарга нар хэвлэлийнхэнтэй хамтран ажиллаж, үргэлж нээлттэй байдгаа илэрхийлээд цаашид ч мэдээлэл авах эрхийг хангаж өгөхийг хүссэн юм.