Монтенегро улсыг НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд элсэхийг АНУ-ын Сенат дэмжлээ. Элсүүлэхийг дэмжин АНУ-ын Сенатын 97 гишүүн саналаа өгсөн бол хоёр нь татгалзсан байна. Түүнчлэн НАТО-гийн гишүүн орны 25 нь энэхүү санааг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа талаар хэмээн Ассошиэйтед пресс дамжууллаа.
Одоо тус шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп соёрхон баталснаар албан ёсоор хүчин төгөлдөр болох аж. Ингэснээр Монтенегро улс НАТО-гийн 29 дэх гишүүн улс болно.
Монтенегро улс НАТО-д элсэх хүсэлтээ аль эрт 2009 онд гаргасан бөгөөд Афганистан дахь цэргийн ажиллагаанд идэвхтэй хамтран ажилласан хэмээн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг онцлон мэдэгджээ.
Гэвч ОХУ-ын зүгээс НАТО-гийн өргөжин тэлэлт нь хүчний тэнцвэрийг алдагдуулна хэмээн хүчтэй эсэргүүцэж байна.
Эх сурвалж: ВВС