Валентины баярын өдөр нөхөртөө, найз залуудаа, хайртай бүсгүйдээ, эхнэртээ ямар бэлэг өгөхөө мэдэхгүй яваа нэгэнд зориулж энэхүү зөвлөгөөг бэлдлээ.
Ямар бэлэг өгөхөө шийдэж ядаж байгаа бол хосынхоо урьд нь ярьж байсан бүх зүйлийг санахыг хичээгээрэй. Мэдээж хос чинь яриан дундаа тийм юм хийж үзэхсэн, тийм зүйл авч үзэхсэн, тийм юм өмсч зүүж үзэхсэн гээд ярьсан л байж таарна, тэр болгоныг сайн санахыг хичээгээрэй. Үнэхээр санаж чадахгүй байгаа бол бидний энэхүү зөвлөгөөг уншина уу.
1. Гараа гаргаж хийсэн оройн зоог
Хайртай хүндээ зориулж онцгой хоол хийн, ширээ засах нь ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй. Гэр бүлээрээ ширээ тойрон сууж нэг оройг өнгөрүүлэх нь улам л ховордож байгаа энэ үед хамгийн шилдэг бэлэг болно.
2. Гоёмсог мэндчилгээ
Мэдээж ганц Гэгээн Валентины баярын мэнд хүргэе гэсэн ганц бичигтэй мэндчилгээ хэний ч сэтгэлийг хөндөхгүй. Валентин гэдэг нэртэй хүнийг дурсаад баярлаж байгаа бус агуу хайр сэтгэлийг магтан дуулж баярлаж байгаа шүү дээ. Тэгэхээр ганц нүүр мэндчилгээ гэхээсээ илүү хайртай хүнийхээ юунд нь илүү татагдсан, ямар зан чанар нь таалагддаг, анх хараад уулзаад ямар байсан талаараа бичиж өгвөл таны нөгөө хагаст илүү сайхан, дурсамжтай бэлэг болох байх.
3. Шоколад
Шоколад бол Гэгээн хайрын өдрийн салшгүй нэг хэсэг. Охид бүсгүйчүүд хайртай залуудаа шоколад хайлуулж, гоёмсог баглаа боодолд хийн өгдөг бол эрчүүдэд хайртай бүсгүйдээ хамгийн сайн чанарын шоколад авч өгөхийг зөвлөж байна. Шоколаднаас буцахгүй эмэгтэй хүн ховор, тэр тусмаа сэтгэлээ шингээн зөвхөн өөрт нь зориулж авснаас бол бүр ч буцахгүй.
4. Үнэртэй ус
Үнэртэй ус бэлэглэснээр хэн ч хэзээ ч алдаж байгаагүй гэж хэлж болох байх. Гол нь хайртай хүнийгээ илэрхийлэх тэр л төгс үнэртнийг сонгоход таниас бага зэргийн авъяас шаардах ба хосыгоо хэр сайн мэднэ төдий чинээ сонголт тань зөв байх болно.
5. Дуртай цомог
Хайртай хүнийхээ сонсох дуртай дуучин эсвэл хамтлагийн цомгийг бэлэглэж болно. Хэрэв хараахан цомог гараагүй байгаа бол та өөрөө CD дээр дуртай дуунуудыг нь сонгон бичиж болох юм. CD дээрээ сэтгэлийн үгээ бичиж эсвэл сэтгэлээ илэрхийлсэн зураг зурж өгч болох юм. Хайртай хүн тань таны бичиж өгсөн CD-г машиндаа сонсонгоо таныг бодох болно.
6. Гоёл чимэглэл
Гоёл чимэглэлд дургүй эмэгтэй хүн ховор, эрчүүд ч мөн адил чамин ганган зүйлд нүд унагах нь бий. Хайртай бүсгүйдээ ээмэг, хүзүүний зүүлт, бугуйвч зэргийг бэлэглэж болох бол эрчүүдэд сорочкан цамцны гоёл болох чагтан товч (запонки) эсвэл зангианы хавчаар бэлэглэж болох юм.
7. Ууланд алхахад зориулсан хувцас хэрэглэл
Сүүлийн үед хүмүүс амралтын өдрүүдээр уул руу алхах дуртай болсон. Заримынх нь хувьд энэ нь амьдралынх нь салшгүй хэсэг болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэгвэл ууланд алхах дуртай, ууланд алхахаар төлөвлөсөн хайртай хүндээ уулын хувцас ч юм уу хэрэглэл аваад өгөхөд баярлахгүй өнгөрнө гэж байхгүй.
8. Чихэвч, гар утас, камер
Сүүлийн үеийн загварын гар утас, чихэвч, камер зэрэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд гоё бэлэг болж чаддаг. Хэн ч цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, дэвшилтэт технологийг ашиглахыг хүснэ.
9. Хамтдаа цагийг өнгөрөөх
Хамтдаа ресторанд оройн хоол идэж, кинотеатрт кино үзэж, цана чаргаар гулгаж, SPA-д орж цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь ямар ч тохиодолд хамгийн дурсамжтай байдаг.