Капитрон банк нь Монголын Боксын Холбоотой хамтран Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Хайдавын Алтанхуяг багшийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 2 дугаар сарын 8 - 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Алдар” спорт хорооны заалнаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд орон нутгийн болон Улаанбаатар хотын 38 байгууллагын 247 тамирчин, эрэгтэй 8, эмэгтэй 6 жинд өөрийн хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
Багийн дүнгээр МБХ-ны III одтой дасгалжуулагч ОХБУГД, Спортын мастер Г.Ганхуяг дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн "Улаан Ирвэс" клуб 34,5 оноогоор Алтан медаль, AIBA I одтой дасгалжуулагч, Спортын мастер Б.Пүрэв-Очир дасгалжуулагчтай Орхон аймгийн "Эрдэнэт Бокс" клуб 31 оноогоор Мөнгөн медаль, МБХ-ны III одтой дасгалжуулагч, Спортын мастер Т.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Дорнод аймгийн "Талын Бүргэд" клуб Хүрэл медаль тус тус хүртлээ.
Харин тэмцээний эмэгтэй шилдэг тамирчнаар “Алдар” спорт хорооны тамирчин, Спортын мастер М.Энхжаргал, шилдэг эрэгтэй тамирчнаар “Ширэн Бээлий” клубын тамирчин Б.Төгөлдөр, Шилдэг шүүгчээр МБХ-ны III одтой шүүгч, Спортын мастер Д.Ган-Эрдэнэ, Шилдэг дасгалжуулагчаар “Сэлэнгэ” аймгийн "Улаан Ирвэс" клубын дасгалжуулагч МБХ-ны III одтой дасгалжуулагч ОХБУГД, Спортын мастер Г.Ганхуяг нар шалгарлаа.
Тус тэмцээнээс шалгарсан тамирчид Тайланд улсад зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцохоос гадна 2020, 2024 оны Олимпын наадмуудад өрсөлдөх тамирчдын гол сонгон шалгаруулалтад хамрагдах юм.
Капитрон банкны хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуучуудад чиглэсэн олон талын ажлуудыг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч залуусыгаа Олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг дуурсгах сайн тамирчин болоход өөрийн хувь нэмрийг оруулан ажиллах төлөвлөгөөтэй байна. Капитрон банкны нийт харилцагчид болон банкны хамт олноос нийт тамирчиддаа дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе !