Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трампын тангараг өргөх ёслол орон нутгийн цагаар энэ баасан гарагт 09.30 цагт эхэлнэ. Трамп тангараг өргөснөөр тэрээр албан ёсоор АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болно.
Ингээд та бүхэнд энэхүү түүхэн үйл явдал ямар дэс дараалал, цагийн хуваарь зэргээр явдаг талаар, мөн энэ удаагийн тангараг өргөх ёслол юугаараа онцгой болох талаар товчхон хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ТУХАЙД
АНУ-ын Үндсэн хуульд зааснаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-ны үдийн 12 цагт АНУ-ын Ерөнхий шүүгчийн өмнө тангараг өргөдөг байна.
Өмнө нь Ерөнхийлөгчийн тангаргыг гуравдугаар сарын 4-нд өргөдөг байсан бол 1933 онд Үндсэн хуульд засвар оруулж тангараг өргөх хугацааг наашлуулсан.
АНУ-ын Конгрессийн ордон руу орох шатны хэсэгт тангараг өргөх нь эрх мэдлийг тайван замаар шилжүүлж буйг харуулсан ёслолын нэг хэсэг юм.
Тангараг өргөсний дараа Пенсильванийн өргөн чөлөөнд ёслолын парад болох ба түүний дараа хэд хэдэн ёслолын цэнгүүн болдог аж.
ЦАГИЙН ХУВААРЬ
- Доналд Трамп Цагаан ордны дэргэдэх Гэгээн Жоны сүмийн мөргөлд оролцоно
- Доналд Трамп ба түүний гэргий Меланиа Трамп нар Ерөнхийлөгч Барак Обама болон Тэргүүн хатагтай Мишель нартай өглөөний кофе ууна. Үүний дараа Трамп гэргийн хамт Конгрессийн ордон руу явна.
- 9:30 цагт Тангараг өргөх ёслол хөгжим, дуу бүжгийн тоглолтоор эхэлнэ.
- 11:30 цагт Майк Пэнс Дээд шүүхийн шүүгчийн өмнө тангаргаа өргөнө.
- 12:00 цагт Доналд Трамп Ерөнхий шүүгч Робертсийн өмнө тангаргаа өргөж, ард түмэндээ хандаж үг хэлнэ.
- 15:00-17:00 хүртэл Доналд Трамп болон Майк Пэнс нар Пенсилванийн өргөн чөлөөнд болох парадад оролцоно. Тэд 2.4 км замыг туулах юм.
- 19:00-23:00 хүртэл Трамп, Пэнс нар гэргий нарынхаа хамтаар тангараг өргөх ёслолд зориулсан үдшийн цэнгүүнд оролцоно.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛД ХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Ёслолд Конгрессийн гишүүд болон Трампын дэмжигчид оролцох юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш нар гэргий Хиллари Клинтон, Лора Буш нарын хамт тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэх гэнэ. Харин эцэг Жорж Буш хэдхэн өдрийн эмнэлэгт хэвтээд гарсан учраас ёслолд оролцож чадахгүй хэмээн, уучлалт хүсэн Доналд Трампад захиа бичсэн байна.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Доналд Трампын тангараг өргөх ёслолыг 800-900 мянган хүн үзэхээр нийслэл Вашингтонд хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа аж.
Ерөнхийлөгч Барак Обамаг найман жилийн өмнө тангараг өргөж байхад Вашингтонд 1.8 сая хүн ирж байсан гэсэн тоо баримт байдаг.
ХЭН "БОЙКОТЛОХ" ВЭ?
Ардчилсан намын 50 гаруй гишүүд тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ олон нийтэд зарлаад байгаа билээ. Тэд үүний оронд тангараг өргөх ёслолын маргааш болох Эмэгтэйчүүдийн жагсаалд оролцох гэнэ.
ЯМАР ЯМАР ЖАГСААЛ БОЛОХ ВЭ?
Доналд Трампыг эсэргүүцсэн мөн дэмжсэн хэд хэдэн жагсаал хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн байна.
21-ны бямба гарагт болох Эмэгтэйчүүдийн жагсаалд хамгийн олон хүн хамрагдах төлөвтэй байна. Тус жагсаал нь арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг мөн аборт хийлгэх, саналаа өгөх эрхийн төлөөх жагсаал юм.
Түүнчлэн Ногоон намын гишүүн Жилл Штайны зохион байгуулж буй дайн болон цөмийн зэвсгийн эсрэг жагсаал зэрэг болохоор төлөвлөгдсөн байна.
ДЭЛХИЙД АЛДАРТАЙ ОДУУД ОРОЛЦОХГҮЙ
Өмнөх Ерөнхийлөгч нарын тангараг өргөх ёслолоос ялгаатай нь Трампын ёслолд дэлхийд нэртэй одууд оролцохгүй юм. Түүний тангараг өргөх ёслолд Мормон сүмийн найрал дууны оркестр, Three Doors Down хамтлаг, дуучин Тоби Кит, Авъяаслаг америкчууд шоуны оролцогч Жэки Эванчо нар оролцох болсноо мэдэгдсэн билээ.
ТРАМП АЖЛАА ИРЭХ ДАВАА ГАРАГААС ЭХЭЛНЭ
Энэ долоо хоногт Таймз оф Лондон сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Мэдээж миний ажлын эхний өдөр даваа гарагт эхэлнэ. Баяр ёслолын цэнгүүнүүдтэй ажлаа хутгамааргүй байна” Хэмээн ярьсан байна.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ДАРАА ЕРӨНХИЙЛӨГЧ БАРАК ОБАМА ЮУ ХИЙХ ВЭ?
Барак Обама гэр бүлийнхнийхээ хамтаар сүүлийн удаа Ерөнхийлөгчийн хувийн онгоцонд суун, одоогийн байдлаар албан ёсоор зарлагдаагүй байгаа газар луу нисэх аж.
Монголын цагаар тангараг өргөх ёслол өнөөдөр 22:30 цагт эхлэх юм.
Эх сурвалж: www.bbc.com