Замын цагдаагийн албанаас улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн гэрэлтүүлгийг шалгах нэгдсэн арга хэмжээг явуулж байна.
Ингэхдээ автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон эсэхийг шалгах юм.
Дээрх зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд уг шалгалтыг эхэлжээ.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:
- Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;
- Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан;
- Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг;
- Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон;
- Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн бол зөрчилд тооцох юм.
Мөн тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглосон байдаг аж.