Их Британи, Умард Ирландын Нэгтсэн Вант Улсын Элчин сайдын яамнаас "Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт" төслийн хүлээн авалтыг зохион байгууллаа.
Энэ төслийг Дарвины Санаачилгын төвийн дэмжлэгтэй Монгол орны байгаль хамгаалалд шинэ хандлага нутагшуулах зорилго бүхий Лейстерийн Их сургууль ба Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо (МБМХ) -ноос хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд хэрэгжиж байгаа юм.
Энэ хөтөлбөр нь Монгол орны газар зүйн гурван бүсэд (өндөр уулын бүс, тал хээрийн бүс, хангайн бүс), орон нутгийн 77.000 га бэлчээрийн газрыг 100 гаруй малчин өрхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулсанаар 100,000 тонн нүүрсхүчлийн хийг хуримтлуулахаар төлөвлөсөн байна.
Төслийн эхний шат 2015 - 2019 онд хэрэгжих ба малчдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт "Нүүрсхүчил нэмэх" ажлын кредит борлуулалтаас зээлжих хэлбэрээр явна. Энэ нь зөвхөн нүүрсхүчлийн хий гэхээс өргөн хүрээ, агуулгатай юм.
План Виво-гоос боловсруулсан шинэ стандартад заасны дагуу "Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт" төсөл бэлчээрийн менежментийг сайжруулсанаар нүүрсхүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэхээс гадна экосистемийн үйлчилгээг сайжруулах, дэлхий нийтээр ач холбогдол өгч буй биологийн олон төрлийг хамгаалах, экосистемийн үйлчилгээг нэвтрүүлж, малчдын сайн сайхан амьдрал, тэдний амьжиргааг сайжруулах үйлсэд чухал хувь нэмэр оруулах юм.
Малчид экосистемийн үйлчилгээ үзүүлсний төлбөр нь борлуулалтын нийт үний 70% -ийг 4 жилийн хугацаанд авах ба эрсдлийн сангийн хэмжээг 10%-аас бага байхаар тооцсон. Хөтөлбөрөөс үүсэх кредитийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий План Виво стандарт баталгаажуулана.
Төсөлд хамрагдсан өрхийн ихэнх нь амьжиргааны түвшин сайнгүй бөгөөд жилийн орлого нь 5 сая төгрөгт хүрэхгүй өрхүүд байгаа тул төслөөс хэрэгжүүлэх төлбөр нь олон улсад өндөр ач холбогдол өгч буй байгалийн онгон байдлыг хадгалах, хамгаалах үйлс болон малчдын амьжиргаанд нэлээд дэвшил гаргана гэж үзэж байгаа.
Тиймээс Их Британийн Элчин сайдын яам болон төслийг хэрэгжүүлэгч МБМХ, оролцогч малчин өрхийн төлөөлөгчид, байгууллагууд энэ үйлсэд бусад байгууллагууд, хувь хүмүүсийг нэгдэж "Монголын орны бэлчээр, байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт" төслөөс кредит худалдан авч хүлэмжийн хий бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, биелүүлэхийг уриалж байна.