Сагсан бөмбөг олимпийн наадмын хамгийн их сонирхол татсан төрлийн нэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Риогийн олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд 12 улсын баг тамирчид оролцож байна. Эдгээрийн дундаас сагсан бөмбөг сонирхогчид, үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь АНУ-ын шигшээ баг.
А хэсэгт багтсан Америкийн шигшээ Хятад, Венесуэл, Австрали, Серби, Францын багуудтай учраа таарч тоглосон. Таван тоглолтын тавууланд нь хожсон Америкийн шигшээ хэсгээ итгэл төгс тэргүүлж байна.
Америкийн шигшээд Кэвин Дюрант, Кайри Ирвинг, Кармело Энтони, Демаркус Казинс, Клей Томпсон, Дреймонд Грин, Пол Жорж, Кайл Лоури, Демар Дерозан, Жимми Батлер, Деандре Жордан нар багтсан.
Тэд Аргентиний шигшээтэй дараагийн тоглолтоо хийх юм. Тоглолт энэ сарын 18-нд Улаанбаатарын цагаар 06:45 цагт эхэлнэ. Аргентинчууд Америкийн шигшээг зогсоож чадах болов уу.