XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялж, монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцан судалж явсан Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хедин, Данийн нэрт аялагч-судлаач Хеннинг Хаслунд-Христенсен нарын цуглуулсан монголын аж амьдралыг харуулсан фото зургууд, шашин, соёлын эд өлгийн зүйлс, ардын урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл Шведийн үндэсний номын сан, Угсаатны зүйн музей, Данийн төв музейд хадгалагдан иржээ.
Тэгвэл энэ сарын 19-нд Монголын Соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн, СУИС-ийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар Шведийн Угсаатны зүйн музейд зочилж Шведийн Хааны нэрэмжит Шинжлэх ухааны Академийн харьяа “Свен Хэдиний сан”-ийн тэргүүн, Төв ази, Монгол судлалын мэргэжилтэн ноён Хакан Вахлкуст, Угсаатаны зүйн музейн Ази-судлалын хэлтсийн дарга хатагтай Эва Мурдал нартай уулзав.
Тус уулзалтын үеэр монголын хосгүй эртний өв соёлын дурсгалууд Шведийн төдийгүй Данийн үндэсний музейд хадгалагдаж байгааг дурьдаад, Шведийн Дэлхийн соёлын музейн зүгээс бүх цуглуулгыг цахимжуулан эрдэмтэн судлаачдын төдийгүй олны хүртээл болгож байгааг хэлжээ.
Мөн Шведийн Төв номын санд 100-гаад төрлийн Монгол ардын дуунуудыг дижитал хэлбэрт оруулан цахимжуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү дууны цуглуулгын дээжээс Монголын төлөөлөгчдөд гардуулан өгчээ.
Ийнхүү уламжлагдан ирсэн хосгүй, Монголд танигдаагүй 100-гаад төрлийн гайхамшигт ардын дууны цуглуулга Шведийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаад төр засгийн зүгээс анхаарал хандуулан, соёлын өвийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: Гадаад хэргийн яам