Зарим аймагт өвөлжилт хүндэрснээс өвс эрэлт ихтэй байна. Улсын онцгой комиссоос цас ихтэй аймгуудад нөөцийн өвсийг хямдруулж өгөхөөр болсон. Мөн хоёр болон нэг жил өнжсөн өвсийг үнэгүй тарааж байгаа юм. Одоогоор 16 аймгийн 50 гаруй суманд өвөлжилтийн байдал хүндхэн байна. Булган аймгийн Рашаант суманд л гэхэд малын бэлчээрт цасан бүрхүүл тогтсоноос болж хаврыг нэлээд хүндхэн давах төлөвтэй байгаа талаар тус сумын малчин Б.Баяржаргал ярив.
Тэднийх саяхан Улаанбаатараас өвс, тэжээл худалдаж авчээ. Олон аймагт зуд болохоор өвсний үнэ нэмэгддэг. Харин энэ жил харьцангуй гайгүй байна гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн намар өвсний үнэ 7000 хүрч байсан ч өвөлжилт хүндэрсэн энэ үеүдэд харьцангуй тогтвортой байна.
Бид Сонсголонгийн орчимд өвс зардаг хүмүүстэй уулзаж, Улаанбаатарт өвсний үнэ ямар байгааг тодрууллаа. Хоёр “Зил-130” машин тэвш дүүрэн өвс ачжээ. Түүний хажууд гурван ч “Портер” мөн л өвс ачсан харагдана. Цагаан өнгийн “Портер” машинаас бууж ирсэн махлаг залуу өөрийгөө Н.Баяр хэмээн танилцуулав.
Одоо мал төллөж байгаа болохоор өвс сайн зарагдана
-Та өвс зарж байна уу. Нэг боодлыг нь хэдээр зарах вэ?
-Энэ жилийн шинэ өвс шүү. Нэг боодол нь 4600 төгрөг. Үзэж хараад авч болно.
-Хаанахын өвс вэ. Хэр зарагдаж байна?
-Бид Төв аймгаас өвсөө хадсан. Ойрдоо борлуулалт сайн байна. Голдуу баруун аймгийнхан ирж авч байна.
-Шинэ өвс гэдгийг яаж мэдэх вэ?
-Малчид өөрсдөө хараад таньдаг юм аа. Ядаж л шарлаагүй байгаа биз дээ. Хуучирсан өвс харахад л мэдэгддэг. Саяхан манай хамаатан Дундговиос ирээд 30 гаруй боодол өвс аваад явсан. Ямар ч байсан мал их дуртай идэж байна гэсэн. Тэгэхээр муу өвс биш гэсэн үг шүү дээ.
-Өдөртөө хэчнээн боодол өвс зардаг вэ?
-Янз бүр л байдаг юм. Холоос ирсэн хүмүүс их хэмжээгээр авчихдаг. Одоо мал төллөж байгаа болохоор өвс сайн зарагдана шүү дээ.
-Мал төллөх үеэр өвс, тэжээл сайн зарагдана биз?
-Цас ихтэй хүйтэн болохоор төл мал тааруу хооллодог юм. Тиймээс хурга, ишгийг өвсөөр л цатгана.
Б.Гандолгор