Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор цагдаагийн ерөнхий газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийг танилцуулж, цагдаагийн “Сүлд” чуулгын тоглолт, цагдаагийн музей, “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээний оролцогч хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, “Харцага дэвжээ” өсвөрийн цагдаагийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолт, бие хамгаалах, гардан тулааны болон албаны нохойн үзүүлэх тоглолт болох юм байна.
Мөн галт зэвсэг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, хууль эрх зүйн зөвлөгөө зэрэг иргэн танд хэрэгтэй мэдээллийг хүргэх юм.
Өдөрлөг энэ сарын 13-ны баасан гаригт Чингисийн талбайд 10.00-17.00 цагийн хооронд болно.