Хэрвээ таны гэрийн Wi-Fi цацагч сэтгэл хөдлөлийг таньдаг бол ямар байх байсан бол? Хэн ч энэ талаар бодож үзээгүй л байх л даа. Гэхдээ MIT-ийн Компьютерын шинжлэх ухаан, Хиймэл оюун ухааны лабораторийн хэсэг эрдэмтэд хүний сэтгэл хөдлөлийг таних чадвартай систем бүтээжээ.
EQ-Radio хэмээх энэ төхөөрөмж давтамж нь хүний биед хоргүй радио долгион цацна. Харин долгион өрөөнд байгаа хүний биед хүрээд, буцаж төхөөрөмж рүү орох юм. Ингээд төхөөрөмж хүний амьсгалж байгаа байдал, зүрхний хэмнэлд тулгуурлан ямар сэтгэл хөдлөл илэрхийлж байгааг танина.
Бид гаднаа илэрхийлээгүй ч, бүр өөрсдөө мэдээгүй байсан ч гэсэн зүрхний цохилт, амьсгалын хэмнэл өөрчлөгдөж буй нь ямар нэгэн сэтгэл хөдлөлийн илрэл юм.
Төхөөрөмж баярласан, хөөрсөн, уурласан, гунигласан сэтгэл хөдлөлүүдийг тодорхойлж чадах аж. Ингээд 30 хүнийг туршилтад оруулж тэдний сэтгэл хөдлөлийг 87 хувьд нь зөв тодорхойлжээ.
Төслийн багийн ахлагч компьютерын шинжлэх ухааны инженер Дина Катаби энэ технологийн тусламжтай хүний эрүүл мэндийг хянаж болно гэж үзэж байна.
Түүнчлэн энэ технологийг соёл урлагийн салбарт ч ашиглах болох аж. Жишээлбэл кино бүтээгчид үзэгчдэд тухайн бүтээл ямар санагдаж байгааг EQ-Radio-ны тусламжтай мэдэж болно.
MIT өөрсдийн бүтээлээ 2015 онд Microsoft-ын танилцуулж байсан технологитой харьцуулжээ. Microsoft-ын технологи 40 орчим хувьд нь зөв тодорхойлж байсан аж.
Гэхдээ MIT-ийн технологи долгионд суурилсан бол Microsoft-ынх царайны хувирлыг ажигладаг. Тэгэхээр хоёр төхөөрөмжийг нийлүүлснээр хүний сэтгэл хөдлөлийг бүрэн таних боломжтой юм.