ОХУ, Туркийг холбох байгалийн хийн хоолойн "Turkstream" төслийн гол шат амжилттай дууссан талаар хоёр улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
Талууд Истанбулд хамтарсан мэдэгдэл хийх үеэр "2016 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн дэмжлэгтэйгээр ОХУ Туркт байгалийн хий нийлүүлээд зогсохгүй Европын орнууд Туркээр дамжин байгалийн хий нийлүүлэх боломж бүрдэж байгаа"-г Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан онцолжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан “Бид 2014 онд анх эхлэлийг тавьж, 2016 онд ОХУ, Туркийн Засгийн газрууд албан хэлэлцээрээр баталгаажуулсан түүхэн төслийнхөө гол шатыг амжилттай дуусгаад байна.
Турк улс болон Европын орнууд ямар нэг транзит тээврийн эрсдэлгүйгээр байгалийн хийн эрэлт хэрэгцээгээ хангах боломжтой болно. Турк улсын ОХУ-тай харилцах харилцаанд бусад улс орнуудын байр суурь, шаардлага нөлөөлж байгаагүй” гэж мэдэгдлээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Турк, ОХУ хамгийн том, өргөн цар хүрээтэй, цогц төсөл хэрэгжүүлэх хүрээнд хамтарч ажиллаж, түншилж байгаагийн бодит илэрхийлэл болсон маш чухал үйл явдлын гэрч нь бид болж байна.
Эргэн сануулахад, “TurkStream” байгалийн хийн хоолой барих хэлэлцээнд анх энд, Истанбулд 2016 оны аравдугаар сарын 10-нд гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Энэхүү төслийн нэрийг хэн өгснийг мартаж болохгүй. Туркийн Ерөнхийлөгчийн дэмжлэггүйгээр өрсөлдөөн нэмэгдсэн энэ үед ийм төрлийн төслүүд хэрэгжихгүй” хэмээн онцоллоо.
2019 оноос ашиглалтад орох "Turkstream" хоолой нь жилд 31.5 тэрбум куб метр байгалийн хий тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Турк улс эрчим хүч их хэмжээгээр импортолдог төдийгүй ОХУ байгалийн хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг.
Одоогоор байгалийн хийг Хар тэнгисийн доогуурх өөр нэг хоолойгоор болон Украйнаар дамжсан барууны орнуудын байгалийн хийн хоолойгоор тээвэрлэж байна.
Н.Номин-Эрдэнэ