Буэнос Айрест уулзсан Трамп, Ши нарын тохиролцооны дараа Хятадын тал лхагва гарагт анх удаа албан ёсны мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд “Уулзалт маш амжилттай болсон. Хэлэлцээгээр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн боловч чухам юу хийх талаар тодорхой зүйл мэдээлсэнгүй.
Бээжин АНУ-ын шинэ тариф тогтоох тулгалтыг 90 хоног хойшлуулсан хугацаанд худалдааны хэлэлцээрийг урагшлуулж, тусгай зүйлүүдийг нэн даруй хэрэгжүүлж эхлэхээ амлав. Хятадын худалдааны яамнаас гаргасан уг баримт бичигт хэлэлцээ амжилтад хүрэхгүй бол Вашингтон тарифыг буцаан тогтоохоор сүрдүүлснийг дурдсангүй.
Өнгөрсөн даваа гарагт дэлхийн зах зээлд баяртай мэдээ сонсогдсон боловч маргаашнаас дэлхийн хоёр том эдийн засаг юу тохиролцсон талаар эргэлзээ төрж эхэлжээ. Deutsche банкны олон улсын эдийн засагч Tорстен Слок “Зах зээл бодлоо цэгцлэхийн тулд илүү нарийн мэдээлэл хүсэж байна. Энэ цэгээс хойш худалдааны дайн хурцдах уу, эсвэл намдах уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ” гэжээ. Трамп, Шигийн тохиролцоо хэд хэдэн асуулт үүсгээд буй.
ХЯТАД ЮУ ХУДАЛДАН АВАХ ВЭ?
Тодорхойгүй. Цагаан ордны мэдэгдэлд хятадын тал үлэмж хэмжээний хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэрийн болон бусад бүтээгдэхүүн худалдан авахыг зөвшөөрсөн гэж онцолсон.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Fox телевизэд ярихдаа Хятадын худалдааны үүрэг 1.2 их наяд ам.долларт хүрэхээр байгаа авч түүнийг цаасан дээр буулгах ёстой гэсэн байна. Гэхдээ Бээжин нэмж бараа худалдан авахыг зөвшөөрсөн гэсэн боловч хэмжээг тодруулаагүй.
Тэр нь АНУ-ын Хятадтай хийх худалдааны 336 тэрбум ам.долларын алдагдлыг багасгах эсэх нь тодорхойгүй байна.
Хятадын хүсэж буй “бүтцийн өөрчлөлт” юу вэ? 90 хоногийн хэлэлцээний явцад Хятадын тал технологи шилжүүлэх, оюуны өмчийг хамгаалах, цахим хулгай гэх мэт асуудалд “бүтцийн өөрчлөлт” хийх арга хэмжээ авах тухай зөвшилцсөн гэж буй.
Энэ бол хоёр талын зөрчилтэй асуудлын өчүүхэн хэсэг.
Вашингтон Хятадын талд Америкийн компаниудын нарийн технологийг хүчээр шилжүүлэн авах буюу хулгайлан эдийн засгаа шинэчилж байна гэж буруутгадаг.
Түүнчлэн Трампын захиргаа хиймэл оюун ухааны хөгжилд тэргүүлэх Хятадын санаархлыг сөрж байгаа. Хэрэв АНУ дээрх асуудлаар буулт хийлгэж чадвал томоохон хэлцлийн суурь болно.
Энэ чиглэлд зарим дэвшил гарсны дотор Хятадын эрх баригчид оюун өмчийн хулгайд холбогдсон компаниудад шийтгэл хүлээлгэхээ зарласан.
ХЯТАД ЮУ ХЭЛЭВ?
АНУ-ын хэлснийг хэлэхгүй байгаа нь сайны дохио биш. Жишээ нь, Бээжин технологийн асуудлаарх хэлэлцээний эцсийн хугацаа 90 хоног гэдгийг мэдэгдэлдээ дурдсангүй. Хятадууд Вашингтон зах зээлээ илүү нээхийг санал болгосон гэсэн авч АНУ энэ тухай ярихгүй байгаа.
Хятадын дээд удирдлага худалдааны эвлэрлийн талаар албан ёсны хариугаа боловсруулж амжаагүй байгаа гэж албаны нэг хүн ярьсан. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгчийн twitter-т бичсэнээс үзвэл Хятадын тал Америкийн автомашины тарифыг 40 хувиар бууруулахыг амласан гэсэн авч Цагаан ордон уг тоог няцаажээ.
ХУДАЛДААНЫ ДАЙН ТӨГСӨХ ҮҮ?
Хөрөнгө оруулагчид улам бүр эргэлзэж эхэллээ. Гэвч өөдрөг байх нэг шалтгаан бий. Ноён Трамп хоёр талын хэлэлцээрийг амжилтад хүргэхэд хувийн нэр хүндээрээ дэнчин тавьсан. Тэрбээр 2020 онд дахин сонгогдоход чиглэсэн алхмуудаа эхэлсэн тул тохиролцоог хэрэгжүүлэх улс төрийн сэдэл өндөр байгаа.
Гэвч Хятадын удирдлага улсын системд тулгуурласан эдийн засагтаа томоохон шинэчлэл хийхээс түдгэлзэж буй. Гэтэл худалдааны тэнцвэрийг тогтооход Хятадад шинэчлэл шаардлагатай гэж эдийн засагчид ярьдаг. Ямартай ч ноён Трамп “Би тарифын хүн” гэж жиргэснээс үзэхэд гохоо дарахад бэлэн байгаа бололтой.