Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 12-18-нд Румын улсын нийслэл Бухарест хотноо болно. Зарим жинд сорилго барилдаан хийснээр ДАШТ-д эх орноо төлөөлөх тамирчдыг сонгосон юм.
Эрэгтэйчүүдийн 65, 70 кг-ын жингийн бөхчүүд насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул 10 сарын 30-нд сорихоор хойшлуулаад байсан. Улмаар энэхүү хоёр жинд сорилго хийснээр Бухарестийг зорих бөхчүүдийн нэрс албан ёсоор тодорлоо.
65 кг-д Будапештын ДАШТ-д зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар Бухарестыг зорих болов. 70 кг-д Будапештын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан.
Гэвч Б.Бямбадорж бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румыныг зорих эрхээ авлаа. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохиогдоход эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байсан юм.
БУХАРЕСТЭД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БҮРЭЛДЭХҮҮН:
Эрэгтэй
57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Цэрмаагийн Чинзориг
65 кг: Төмөр-Очирын Тулга
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумьяабазар
79 кг: Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Чинбатын Алтангэрэл
97 кг: Болдбаатарын Одсүрэн
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
55 кг: Бат-Оршихийн Болор-Эрдэнэ
57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
59 кг: Нармандахын Наранцацрал
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Мөнхбатын Хишигмаа
72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам
Т.Түмэндэмбэрэл