Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.
Золголтын үеэр төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний хойморт суудлаа эзэлсэн төрийн гурван өндөрлөгийн зураг анхаарал татав.
Төрийн түшээд болон улс төрийн намуудын хоорондын үл ойлголцол, бие бие рүүгээ дайрч давшилсан толхилцооныг ил харуулсан мэдээлэл хэвлэлээр түгээмэл цацагдах болсон энэ цаг үед ус агаар мэт дутагдаж буй зүйл бол эв нэгдэл.
Төрийн гурван өндөрлөгийн энэхүү зураг эв нэгдлийн илэрхийлэл болж, төрийн түшээд хийгээд жирийн иргэдэд ч үлгэр дуурайл болоосой хэмээн УИХ-ын албан ёсны мэдээллийг түгээгч parliament.mn сайтад нийтэлсэн гэрэл зургийг онцлов.