Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын зүгээс байгууллагын албан хаагчдынхаа дунд “Малчдад тусалъя” сайн санааны аян өрнүүлж 750 гаруй мянган төгрөг цуглуулжээ.
Үүгээрээ малчдад нэн тэргүүний хэрэгцээтэй байгаа 71 боодол өвс, 300 ширхэг хос бээлийг бэлтгэн тус дүүргийн малчин 8 өрхөд хүлээлгэн өгсөн байна.
Мөн төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд туслах зорилгоор нэг ширхэг иж бүрэн компьютер, компьютерийн дэлгэц хоёр ширхэгийг хороодын ажлын албанд хүлээлгэн өгч хороодын интернэт, дотоод сүлжээ, техник тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээг хийсэн байна.
Цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас нийслэлийн малчин өрхийн иргэд зудад ихээр өртөж мал нь өвс, тэжээлийн дутагдалд орж хорогдох болсон талаар мэдээлэл өгч тусламж дэмжлэг хүсч, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар хүсэлт тавьснаар ийнхүү тэдний санал биеллээ олжээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.