Жиа Тран 21 жилийн турш шил, сав, лааз цуглуулан олсон мөнгөө Ванкувер хотын BC хавдрын санд хандивладаг байжээ. Тус сангийн мэргэжилтэн түүний хандивласан мөнгийг саяхан тооцоолоход 15,000 гаруй ам.доллар болсон байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг гэхэд л 10 долларыг гартаа барин инээмсэглэн иржээ.
Тус сангийн рэсэпшн “Тэр нүүр дүүрэн инээмсэглэлтэй ирдэг. Тран энд байгаа бүх хүмүүст хайртай. Тэдэнд туслахыг хүсдэг гэдгээ үргэлж хэлдэг” гэсэн байна.
62 настай Тран өдөр бүр Ванкувер хотын гудамжаар алхан хаягдмал сав, лааз, шил цуглуулдаг аж. Энэ ажлыг хийхэд зуны улирал ээлтэй байдаг ч өвлийн хахир хүйтэнд хүртэл тэр үүргээ гүйцэтгэж хавдрын сан дээр мөнгөө бариад л очдог гэнэ.
Жижиг хуванцар сав, лаазыг 5 цент, согтууруулах ундааны сав, лаазыг 10 центээр тушаадаг. Харин виноны шилийг 20 центээр дахин боловсруулах газар авдаг байна.
Тус сангийн захирал Сара Рот “Ямар ч өдөр байсан Тран ирэхэд бүгд түүний халуун дулаан инээмсэглэл, сайхан сэтгэлд анхаарлаа хандуулдаг. Тэр үргэлж хүмүүсийг инээлгэж, эерэг энергийг түгээдэг” гэсэн юм.
Эх сурвалж: Guardian