Үндэсний статистикмйн хорооноос “Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо, бүтэц, өөрчлөлт, 1995-2017 он” судалгааг хийжээ.
Төрийн албан хаагчдын тоо 2008 оноос хойш жил бүр нэмэгдэж, 2017 онд 192.5 мянгад хүрчээ. Нийт ажиллагчдын 15.2 хувь, нийт хүн амын 6.1 хувьтай тэнцүү байна.
Төрийн албанд ажиллагчдын
- 132.7 мянга (68.9%) хувь нь төрийн үйлчилгээний албанд,
- 37.4 мянга (19.4%) нь төрийн тусгай албанд,
- 19.0 мянга (9.9%) нь төрийн захиргааны албанд,
- Үлдсэн 3.4 мянга (1.8%) нь төрийн улс төрийн албанд ажиллаж байна.
Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт харьцангуй тогтвортой бус, сонгуулийн дөрвөн жил тутамд өөрчлөгдөж байсан. Яамдыг салгах, нийлүүлэх, нэршлийг солих, агентлагийн харьяаллыг өөрчлөх зэрэг хөдөлгөөнийг сонгууль болгоны дараа, 2012 оноос хойш таван удаа хийжээ.
Үүний улмаас төрийн албан хаагчдын хөдөлгөөн нэмэгдэж, төрийн албаны тогтвортой байдалд нөлөөлөх болсон. Хүн амын хэтийн 2015-2045 оны шинэчилсэн тооцоогоор хүн ам 2045 онд 2016 оныхоос 2.1 дахин, тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд суралцах насны хүүхдийн тоо 2.0 дахин, цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 2.3 дахин, ахмад настны тоо 2.0 дахин өсөхөөр байна.
Энэ нь цаашид боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх хандлагатайг харууллаа. Төрийн албан хаагчдын тоог оновчтой тогтоохын тулд хүн амын тооны бүтэц, өөрчлөлт, хөдөлгөөн, эрүүл мэндийн, боловсролын болон ерөнхий үйлчилгээний байгууллагуудын хүрэлцээ, хүчин чадал, багтаамж, төрийн албан хаагчдын ур чадвар, чадавхийг нарийвчлан судлах шаардлагатай.
Цаашид төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг чанд мөрдөж, төрийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, тогтвортой байлгах шаардлагатай гэж судалгаанд дүгнэжээ.