Өнөөдөр “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцсон байна.
2017 оны байдлаар Монгол Улсад хорт хавдрын 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байдаг ба умайн хүзүүний хорт хавдар хамгийн түгээмэл хавдрын өвчлөлийн хоёрдугаарт бичигддэг байна.
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас барах эрсдэлийг бууруулах, оношилгоо эмчилгээний чанарыг бэхжүүлэхийн тулд Монгол Улс дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
- Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”
- НҮБ-ын хамтарсан Глобал хөтөлбөр 2018-2021
Анхан шатны үзлэгт хамрагдагсдын дийлэнх хувь нь өвчний 3 ба 4 дүгээр шатанд орсон байдаг нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг үр дүнгүй болгож байна.
Эрүүл Мэндийн Яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Э.Галбадрах умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад Монгол Улсад тулгараад буй саад бэрхшээлийн талаар дурдахдаа “Манай улсын хэмжээнд тус өвчний эмгэгтэй гэж оношлогдсон 30-60 насны 116 мянган эмэгтэй байдаг.
Харин үзлэгт хамрагдаагүй хэд байхыг бид таашгүй. Үүний шалтгаан нь яалт ч үгүй хөрөнгө мөнгөний асуудал. Зөвхөн нэг удаагийн илрүүлэх шинжилгээ хийхэд л 20 мянган төгрөг зарцуулагддаг гэвэл жилд 4.3 тэрбумын зардал гарна гэсэн үг. Харин бусад төрлийн эмчилгээний зардал хичнээн их болох нь ойлгомжтой” гэжээ.
Түүнчлэн анхан шатны үзлэгт хамрагдагсдын дийлэнх хувь нь өвчний 3 ба 4 дүгээр шатанд орсон байдаг нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг үр дүнгүй болгож байна.
Дэлхийн хэмжээнд жилд дор хаяж 250 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас хорвоог орхидог. Эдгээрийн 90% нь бага, дунд орлоготой улсуудад тохиолддог гэхээр манай орны хөгжлийн түвшин харагдах биз.
Иймд 2017 онд манайхтай ижил хавдрын өвчлөл ихтэй, хөгжлийн түвшин доогуур Боливи, Киргизстан, Морокко, Мьянмар зэрэг орнуудыг НҮБ-ын төрөлжсөн зургаан байгууллагаас хэрэгжүүлж буй “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх глобал хамтарсан хөтөлбөр”-т сонгож энэ оноос хэрэгжүүлж эхэлж буй юм.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица өөрийн илтгэлдээ “Энэхүү хөтөлбөрт оролцогч улсуудын өвчлөлийг бууруулах хамгийн эхний алхам бол 9-14 насны буюу бэлгийн харилцаанд ороогүй өсвөр насанд нь охидод хүний папиллома вирус (HPV)-ын эсрэг вакцин хийж болзошгүй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх юм” гэдгийг онцоллоо.
Нэгхэн жишээ дурдахад Австрали улс HPV-н эсрэг вакциныг амжилттай нэвтрүүлснээр таван жилийн дотор 18-24 насны эмэгтэйчүүдийн 77 хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл буурсан, 20-24 насны эмэгтэйчүүдийн 34 хувьд хавдрын өмнөх шинж тэмдгийн илрэл буурсан гэх таатай баримт бий.
Б.Минжин